2018
Христийн амилсны баярын талаарх таны ойлголтыг өөрчилж болох Дээгүүр өнгөрөх баярын 6 бэлгэдэл
April 2018


Христийн амилсны баярын талаарх таны ойлголтыг өөрчилж болох Дээгүүр өнгөрөх баярын 6 бэлгэдэл

Биднийг Дээгүүр өнгөрөх баярын бэлгэдлүүдийг санах үед Амилалт бодитой талаарх ойлголт, баяр баясгалан маань улам бүр гүн гүнзгий болдог.

Зураг
table set with passover meal

Би Есүс Христ Бурханы хүүхдүүдийг үхэл болоод тамын боолчлолоос чөлөөлснийг тэмдэглэдэг Христийн амилсны баярт дуртай.

Гэхдээ Амилалтаас 1500 жилийн өмнө Иехова Израилийн хүүхдүүдийг Египетийн боолчлолоос чөлөөлснийг үүнтэй төстэй өөр нэгэн ариун өдөр тэмдэглэдэг байсан.

Христийн амилсны баяр бидэнд Аврагчийн цагаатгагч золиослолыг сануулдаг бол Дээгүүр өнгөрөх баяр үүнийг зөгнөсөн байдаг. Энэ хоёр баяр хамтдаа Амилалтын талаарх бидний ойлголтыг гүнзгийрүүлдэг. Христийн амилсны баяр болон Дээгүүр өнгөрөх баярын хоорондох уялдаа холбооноос цөөхнийг дурдъя.

Дээгүүр өнгөрөх баяр

Христийн амилсны баяр

1. Дээгүүр өнгөрөх баяр өө сэвгүй (Египетээс гарсан нь 12:5-ыг үзнэ үү), ямар ч хугарсан ясгүй (Египетээс гарсан нь 12:46-г үзнэ үү) эр хурга дээр төвлөрсөн байдаг.

1. Есүс бол нэг ч хугарсан ясгүй, нүглээс ангид (Иохан 19:36-г үзнэ үү) Бурханы Хурга (Иохан 1:29-ийг үзнэ үү).

2. Ялзралаас ангид (Bible Dictionary, “Leaven”-ыг үзнэ үү), Дээгүүр өнгөрөх баярын зоогт барьдаг (Египетээс гарсан нь 12:8, 15-ыг үзнэ үү) исгээгүй талх.

2. Есүс бол амийн талх бөгөөд Түүнд ямар ч бузар байхгүй (Иохан 6:35-ыг үзнэ үү).

3. Дээгүүр өнгөрөх баярын зоогийн нэг хэсэг, израильчуудын боолчлолын бэлгэ тэмдэг болох гашуун ногоо (Египетээс гарсан нь 12:8-ыг үзнэ үү).

3. Бид нүгэлд боолчлогдсон байдаг ч Есүс гашуун аяганаас уусан тул (С ба Г 19:18-ыг үзнэ үү) Түүний Цагаатгалаар дамжуулан нүглийг ялан дийлж чадна (1 Коринт 15:22-ыг үзнэ үү).

4. Дээгүүр өнгөрөх баярын зоогийг яаравчлан идэх ёстой (Египетээс гарсан нь 12:11-ийг үзнэ үү).

4. Аврагчийн цогцсыг оршуулахаар яаравчлан бэлдсэн (Иохан 19:31-ийг үзнэ үү).

5. Хаалганыхаа тотгонд хурганы цус нялсан итгэгчид бие махбодын үхлээс аврагддаг байсан (Египетээс гарсан нь 12:7, 13-ийг үзнэ үү).

5. Долоо хоног бүр ариун ёслол дээр Хурганы цусыг төлөөлүүлэн хүртэж, “үргэлж түүнийг санадаг” (С ба Г 20:77, 79-ийг үзнэ үү) итгэгчид сүнсний болоод бие махбодын үхлээс аврагдах болно (Мозая 4:2-ыг үзнэ үү).

6. Египетийн бүх ууган хүү, ууган төл алагдсаны дараах өдөр боолчлогдсон израильчууд эрх чөлөөтэй болсон (Египетээс гарсан нь 12:29–32-ыг үзнэ үү).

6. Ууган хүү алагдсаны дараах өдөр Есүс Сүнсний дэлхий дээрх боолчлогдсон хүмүүст эрх чөлөөг тунхагласан (С ба Г 138:18, 31, 42-ыг үзнэ үү).