Судрын түүх
Иосеф Египет рүү худалдагдсан нь
Эхлэл 37–41-ээс авав.
Иосеф 11 ах дүүтэй байв. Аав нь түүнд өнгө алагласан гоёмсог хүрэм өгөв. Бурхан Иосефт ах нараа удирдах болно гэж хэлсэн байна.
Иосефын ах нар үүнд нь уурлаж байлаа. Тэд Иосефыг удирдагчаа болгохыг хүсэхгүй байв. Тэд түүнийг Египет рүү явж байсан хүмүүст зарж, боол болгожээ.
Иосеф шаргуу хөдөлмөрлөсөн. Хүмүүс түүний талаар худал ярьж, шоронд хийх үед ч тэр сайн сонголтуудыг хийж байв.
Хүнд хэцүү үед ч Иосеф Бурханд итгэж байсан ба Бурхан түүнтэй хамт байсан. Иосеф Египетийн удирдагч болсон шүү дээ! Тэр нас өндөр болоод, Бурханы хэлснээр гэр бүлээ удирдахад тусалсан.
Би Бурханд Иосефын нэгэн адил итгэж мөн зөвийг сонгож чадна. Юу ч болсон бай, Бурхан надтай хамт байх болно.