2018
Төөрөөд, олдсон нь
April 2018


Төөрөөд, олдсон нь

lost and found

Би Тэнгэрлэг Эцэг залбиралд хариулдаг гэдгийг мэднэ. Манай гэр бүл Германд амьдарч байхдаа тосгоныхоо Фолксмарш хэмээх үйл ажиллагаанд оролцож билээ. Фолксмарш бол найз нөхөд, хөршүүд хамтдаа байгальд алхаж, цагаа өнгөрүүлдэг үйл ажиллагаа юм. Аав, ээж хоёр маань намайг найзуудынхаа хэн нэгэнтэй бүлгээсээ түрүүлээд алхаж болно гэсэн бөгөөд бид ч урт жим даган алхаж эхэллээ.

Хэдэн минутын дараа би гэрийнхнийхээ хэнийг нь ч олж харахгүй байв. Би найздаа жим дээрээ үлдэж, гэрийнхнээ хүлээнэ гэдгээ хэллээ. Удалгүй найз маань ч бас гэрийнхэнтэйгээ харагдахаа больж, аав ээж маань ч ирэхгүй байсаар байв. Би ойд орь ганцаараа үлдсэн тул айж, хэн нэгэн нь намайг олоосой гэж залбирахаар шийдэв.

Ойн нөгөө захад байсан аав минь Ариун Сүнсний “Явж хүүгээ ол” гэж хэлэхийг мэдэрчээ. Тэр надад ямар их хэрэгтэй байгаагаа мэдэрсэн тул шууд л эргэж явахаар шийдэн, ээжид намайг хайх гэж байгаагаа хэлсэн байна. Хэдэн минутын дараа аав минь миний хүлээж байсан жимээр гүйн ирж, намайг олсон юм. Би аавыгаа хараад, ямар их баярласан гээч! Надад тусламж хэрэгтэй байсныг хүчтэй мэдэрсэн гэдгээ ярихад нь Тэнгэрлэг Эцэг залбирлыг минь хариулсныг би ойлгосон.

Би хаана ч байсан Тэнгэрлэг Эцэгтэйгээ ярьж болно гэдгийг олж мэдсэндээ үнэхээр их баярладаг. Тэр надад замаа олоход тусална.