2018
Бидний хуудас
April 2018


Бидний хуудас

our page
drawing of someone standing in front of a chapel

Би баптисм хүртэхдээ айж сандарч байсан ч ус руу орохдоо баяр хөөр, аз жаргалыг ихээр мэдэрсэн.

Томас Б., 8 настай, Уругвай

sisters in front of the temple

Бага охин дүү Лаурагаа гэр бүлтэйгээ лацдан холбуулахын тулд бид Камбожоос Хятадын Хонконг ариун сүм рүү аялсан юм. Би тэр онцгой газарт Сүнсийг мэдэрсэн.

Роза П., 9 настай, Камбож

winnie w

Нэгэн өдөр хичээл дээр бүх хүүхэд ширээний тоглоом тоглож байхад би чимээгүй уншиж байв. Хонх дуугарахад тэд тоглоомоо тавиур дээр чихэж, замбараагүй болгов. Намайг тэдгээрийг эмхэлж цэгцэлж эхлэхэд удалгүй бусад хүүхэд тусалж эхэлсэн. Би сайн үлгэр жишээ үзүүлснээр гэрлээ гэрэлтүүлсэн.

Винний В., 10 настай, Канад

baptism day and donating hair

Намайг найман нас хүрэхэд өвөө, эмээ, олон найз нөхөд маань миний баптисмд ирсэн. Аав надад баптисм хүртээж, намайг гишүүнээр баталсан. Дараа нь би өөрийнхөө 30 см үсийг хорт хавдартай хүүхдэд бэлэглэсэн. Төрсөн өдрөөрөө би маш их баярласан.

Лавона Р., 8 настай, Индонез