2018
Яагаад Бурхан дайныг хүлээн зөвшөөрдөг вэ?
April 2018


Нүдээ олсон хариулт

Яагаад Бурхан дайныг хүлээн зөвшөөрдөг вэ?

soldiers

Getty Images-ийн гэрэл зураг

Дайн нь энэ дэлхий дээрх хүн төрөлхтний түүхийн эхэн үеэс нэг хэсэг нь байсаар ирсэн. Гэхдээ биднийг нэг нэгэнтэйгээ дайтахыг Их Эзэн, Энхийн Жонон хүсдэггүй. Хүмүүс бие биенээ хайрлахгүй байх сонголтыг хийж, мөн “хайрлах сэтгэл алга, мөн … өөрсдийнхөө цусан төрлийнхнийг үзэн яддаг” (Мосе 7:33), дэлхийг хүчирхийллээр завхруулж ( Эхлэл 6:11–13) байгаад тэр уйлдаг. Ёс бус явдлынхаа улмаас дэлхийд дайн авчирдаг хүмүүсийг үйлдлийнх нь дагуу шүүх болно.

Их Эзэн Өөрийн хүмүүст “дайнаас татгалзаж, энх тайвныг тунхагла” хэмээн зарлигласан (С ба Г 98:16). Хэдий тийм боловч улс үндэстнүүдийг бие биенийхээ эсрэг дайтах үед зарим үед гэр бүлээ болон улс орон, эрх чөлөөгөө сүйрэл, харгис хэрцгий явдал, дарангуйллаас хамгаалах нь зүйтэй хэмээн Их Эзэн мөн хэлсэн байдаг (Алма 43:47; Алма 46:12–13; С ба Г 134:11-ийг үзнэ үү). Мөн улс орныхоо зэвсэгт хүчинд зүтгэдэг хожмын үеийн гэгээнтнүүд “хаад, ерөнхийлөгчид, удирдагчид, мөн шүүгчдэд захирагдах” (Итгэлийн тунхаг 1:12) зарчмыг баримталдаг.