2018
Амилалтын бодит байдал
April 2018


Биднийг дахин уулзах хүртэл

Амилалтын бодит байдал

2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс

Есүс Христ бол чухамдаа бүх хүн төрөлхтнийг авралд хүргэж болох цорын ганц нэр бөгөөд зам мөн.

cloths on a bench

Зураг чимэглэлийг Яхайра Рамос

Назарын Есүсийн бүхий л үнэн төрх байдал, философийн том маргааны талаар болон амьдралын асуултуудад хариулсан амилалтын ач холбогдлын талаар түр тунгаан бодоод үзээрэй. Хэрэв Есүс үнэхээр амилсан л юм бол энэ нь Түүнийг бурханлаг биетэй гэдгийг зайлшгүй нотолно. Ямар ч мөнх бус бие үхсэний дараа өөрийгөө амилуулах хүчгүй. Есүс амилсан учраас ердийн нэг мужаан, багш, рабби эсвэл бошиглогч биш болж таарлаа. Тэр амилсан болохоор л Бурханы, бүр Эцэгийн Төрсөн Ганц Хүү байх учиртай.

Тиймээс Түүний заасан зүйлс үнэн бөгөөд Бурхан худлаа ярьдаггүй.

Тиймээс Түүний Өөрийнх нь хэлснээр Тэр бол дэлхийн Бүтээгч.

Тиймээс Түүний заасанчлан диваажин болон там нь үнэн бодитой юм.

Тиймээс сүнснүүдийн ертөнц гэж байдаг. Тэр нас барсныхаа дараа тэнд зочилсон.

Тиймээс тэнгэр элчүүдийн хэлснээр Тэр дахин ирж, “дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах болно” [Итгэлийн тунхаг 1:10].

Тиймээс бүх хүний хувьд амилуулалт болоод эцсийн шүүлт байх болно.

Христийн амилалт үнэн бодитой учраас дэлхийн гэтэлгэлийн төлөө Өөрийн Төрсөн Ганц Хүүг өгсөн Бурхан Эцэгийн хүч, мэдлэг, хайр энэрлийн талаарх аливаа эргэлзээ үндэсгүй юм. Амьдралын утга учир, зорилгын талаарх эргэлзээ ч утга учиргүй. Есүс Христ бол чухамдаа бүх хүн төрөлхтнийг авралд хүргэж болох цорын ганц нэр бөгөөд зам мөн. Нүглээ наманчлагч нүгэлтэнг өршөөж, цэвэршүүлдэг Христийн ач ивээл үнэн бодитой билээ. Үнэн итгэл бол ямар нэгэн төсөөллөөс эсвэл санаанаасаа зохиосон ямар нэг зүйлээс илүү чухал. Туйлын үнэн гэж байдаг. Түүний заасан бодит, хэзээ ч өөрчлөгдөшгүй ёс суртахууны жишиг гэж бас байдаг.

Христийн Амилалт үнэн бодитой учраас Түүний хууль, зарлигийг зөрчсөн л бол заавал наманчлах ёстой бөгөөд наманчлах боломжтой. Аврагчийн гайхамшгууд үнэн бөгөөд шавь нартаа та нар Миний адил зүйлийг хийх болно мөн бүр илүү агууг хийх болно гэж хэлсэн Түүний амлалт бодитой билээ. Түүний санваар нь үнэн бодитой хүч бөгөөд “сайн мэдээг удирдаж мөн хаант улсын нууцуудын түлхүүрийг, бүр Бурханы мэдлэгийн түлхүүрийг атгадаг болой. Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг” (С ба Г 84:19). Христийн амилалт бодит учраас үхэл бидний төгсгөл биш бөгөөд “ялзрал нь [бидний бие махбодыг] устгаж болох ч [бид] махан [биеэрээ] Бурханыг харах болно” [Иов 19:26].