2018
Юу, яагаад, хэрхэн: Сэргээлтийг задлан шинжлэхэд
April 2018


Юу, яагаад, хэрхэн: Сэргээлтийг задлан шинжлэхүй

Сайн мэдээг заахын тулд танд урвалт, эрин үе, Сэргээлт гэж юу болохыг тайлбарлах хэрэг гарна. Харин энэ хүснэгт танд тусална.

a breakdown of the restoration 1
a breakdown of the restoration 2

Та далайн эрэг рүү найзынхаа гэр бүлийнхэнтэй хамт долоо хоногийн аялалд явлаа гэж бод. Үнэхээр хөгжилтэй байсан ч та гэр бүлээ санаж эхэлсэн. Тэр үед аав тань танаас ямархуу байгааг асууж мессеж бичихэд танд яг ийм зүйл буюу хайрладаг, санадаг гэдгийг нь мэдрэх хэрэгтэй байсан.

Дэлхийн амьдрал үүнтэй зарим талаараа төстэй. Бурхан бидэнд мессеж явуулдаггүй ч бид тэнгэрлэг гэрээсээ хол байгаа тул Тэнгэрлэг Эцэг бошиглогчдыг илгээн, Өөрийн хайрыг харуулдаг.

Эрин үе

prophets called of God

Зураг чимэглэлийг Бэн Симонсэн

Бошиглогчид эрин үе хэмээгддэг цаг үеийг, (1) Бурхан дэлхий дээр дор хаяж нэг итгэмжлэгдсэн удирдагчтай байдаг, (2) энэ удирдагч буюу бошиглогч нь авралын төлөвлөгөөний талаар Бурханаас шууд суралцдаг хэсэг цаг үеийг удирддаг. Бошиглогч дараа нь сайн мэдээг хүмүүст зааж, түгээдэг.

Судруудын ачаар бид олон эрин үеийн тухай мэднэ. Адам, Енох, Ноа, Абрахам, Мосе, Есүс Христ болон Иосеф Смитийн үеүд зарим чухал эрин үе байсан. Их Эзэн эдгээр бошиглогч тус бүрээр дамжуулан эрин үеийг эхлүүлсэн.

Урвалт

apostasy cycle

Урвалт=ёс бус явдал. Хувь хүн эсвэл бүлэг хүн Есүс Христийн сайн мэдээний үнэнээс нүүр буруулж, бошиглогчдыг үл тоомсорлон, нүгэл үйлдэж эхэлбэл урвалтад орсон гэсэн үг.

Урвалт хэрхэн үүсдэг вэ?

Бурхан Есүс Христийн жинхэнэ сайн мэдээг заах бошиглогчийг дууддаг.

Бошиглогчийн сургаалыг дагадаг хүмүүс адислагддаг.

Зарим хүн бардамнаж, бошиглогчоос нүүр буруулдаг.

Ихэвчлэн Их Эзэн сайн мэдээний зарчмуудаас татгалздаг хүмүүсээс Өөрийн бошиглогчийг татаж авдаг юм.

Зөв цаг нь ирэхэд Бурхан үнэн, санваар, Сүмийг сэргээхээр шинэ бошиглогчийг дууддаг.

Сэргээлт

restoration

Сэргээлт гэж ямар нэгэн зүйлийг анхны байдалд нь эргүүлэн, буцааж авчрах үйлдлийг хэлнэ. Энэ нь ямар нэгэн шинэ зүйлийг бий болгохын тулд өмнө байсан зүйлийг өөрчилдөг шинэчлэлт биш юм. Жишээлбэл, та хуучин байшинг сэргээн засварлахыг хүсвэл өмнөх зураг төслийнх нь дагуу барина. Харин шинэ задгай зуух нэмэхийг хүсвэл байшинг сэргээх биш, харин өөрчилж байгаа хэрэг.

Есүс Христийн сайн мэдээ Их урвалтын үед алдагдсан байсан тул үүнийг сэргээх шаардлагатай байв. Хүмүүс олон зууны туршид үнэн Сүмгүйгээр амьдарсан. Тиймээс Их Эзэн Өөрийн Сүм болон сайн мэдээг эртний бошиглогчдын бошиглосноор Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн (Исаиа 2:1–3; 29:13–14; Үйлс 3:19–21; Илчлэлт 14:6–7; 2 Нифай 3:3–15-ыг үзнэ үү).

Есүс Христийн үнэн сайн мэдээ үргэлж энд байх тул та сайн мэдээтэй хамт байх уу? Хэдийгээр дэлхий ертөнц улам бүр ёс бус болсоор байгаа ч Есүс Христийн Сүм эцсийг хүртэл орших болно.

Танд цагийн эхлэлээс мөнх бус хүмүүний хийсээр ирсэн тэр сонголтыг хийх хэрэг гарна. Тухайлбал: Та бошиглогчийг дагах уу? Хэрэв та дагавал адислагдан, Ариун Сүнсээр удирдуулах болно.

Адам

Адам бол жинхэнэ анхдагч байсан. Тэр энэ дэлхийн анхны хүн мөн анхны бошиглогч байсан. Тэрээр сайн мэдээг гэр бүлдээ заасан боловч бүр эхнээс нь олон хүн “мөн харанхуйд тэд өөрсдийн зөвлөгөөг эрэлхийлсэн” бөгөөд үнэнээс нүүр буруулсан юм (Мосе 6:28).

Енох

city taken up to heaven

Та нар бүхэл бүтэн хот тэнгэрт дээш аваачигдсан гэдгийг өмнө нь сонсож байсан уу? Енохын байгуулсан Сион хотынхон зөв шударга байсан учраас Бурхантай хамт амьдардаг байжээ (Мосе 7:23-ыг үзнэ үү).

Ноа

noahs ark

Та Ноагийн хөвөгч авдрын талаар мэднэ. Зөвхөн Ноагийн гэр бүлийн 8 хүн Ноагийн анхааруулгыг сонссон учраас үерээс амьд үлдсэн (Эхлэл 7; Мосе 8-ыг үзнэ үү). Гэхдээ тэр 10 настай байхдаа санваар хүлээн авсныг (С ба Г 107:52-ыг үзнэ үү) мөн “аварга хүмүүс … Ноаг амь насыг нь бүрэлгэхээр [эрэлхийлснийг]” (Moсe 8:18) мэдэх үү?

Абрахам

abraham

Ёс бус санваартнууд Абрахамыг золиослох гэж байхад тэнгэр элч түүнийг аварсан (Абрахам 1-ийг үзнэ үү). Тэр гайхамшигтай илчлэлтүүдийг хүлээн авч, тэр дундаа мөнх бус байдлын өмнөх амьдралыг үзэгдэлд харсан. Сүмийн гишүүд түүний үр удам бөгөөд Абрахамын гэрээг түүний нэрээр нэрлэжээ. (Абрахам 2–5-ыг үзнэ үү.)

Мосе

moses

Тэрээр израильчуудыг Египетээс удирдан гаргаж, эрх чөлөөтэй болоход тусалсан. Тэр “тэд Бурханы нүүрийг болгоож болохын тулд өөрийн хүмүүсийг ариусгахын тулд хичээнгүйлэн эрэлхийлдэг байлаа; гэвч тэд зүрх сэтгэлээ хатууруулж мөн түүний оршихуйг тэвчиж чаддаггүй байв” (С ба Г 84:23–24). Үнэн хэрэгтээ тэд урвалтаасаа болж цөлд 40 жил тэнүүчилсэн билээ!

Есүс Христ

Jesus Christ

Есүс Христ сайн мэдээг зааж, гайхамшгуудыг үзүүлэхийн зэрэгцээ дэлхий дээр Өөрийн сүмийг байгуулсан. Тэр бидний гэм нүглийг цагаатгаж, цовдлуулж мөн амилсан нь бидэнд сүнслэг болон бие махбодын үхлийг ялан дийлэх боломжийг олгосон юм. Өнөөдөр Тэрээр Сүмийнхээ тэргүүн нь бөгөөд Тэнгэрлэг Эцэгтэй хамт хоёулаа санваарын эрх мэдлийн эх сурвалж мөн.

Их урвалт

the great apostasy

Аврагчийг амилсны дараа Түүний төлөөлөгчид болон Сүмийн бусад удирдагч сайн мэдээг түгээхийг хичээсэн боловч хүмүүс тэдний сургаалаас татгалзаж, тэр ч бүү хэл маш олон төлөөлөгчийг алжээ. Хүмүүсийн энэ ёс бус байдлаас болж сайн мэдээний бүрэн байдал дэлхийгээс авагдсан юм. Дэлхий сүнслэг харанхуйд автав (Исаиа 60:2-ыг үзнэ үү).

  • 1000 гаруй жилийн турш хүмүүс авралын ёслол, ариун сүмийн адислал, бошиглогчдын удирдамжийг хүлээн авах боломжгүй болсон.

  • Эрхэм үнэт үнэнүүд Библиэс алдагдсан.

  • Бурханы жинхэнэ мөн чанарын тухай худал хуурмаг үзэл санаануудыг зааж байв.

  • Авралын зарим ёслолыг өөрчилж эсвэл буруу зааж байжээ (Исаиа 24:5-ыг үзнэ үү).

  • Энэ урвалт нь яваандаа олон сүм үүсэхэд хүргэсэн юм.

Шинэчлэлт

reformation

Их урвалтын үеэр Европт байсан шашны зарим номлогч Есүс Христийн сайн мэдээг буруу зааж байгааг ойлгосон юм. Энэ шинэчлэгчид бошиглогчид байгаагүй ч үнэнийг өөрсдийн ойлголтоор заахыг чадлаараа хичээсэн. Тэд Библийг олон хүнд хүртээлтэй болгосон бөгөөд тэдний дундаас олон хүн шашны эрх чөлөөний төлөө тэмцэж, сайн мэдээний Сэргээлтэд замыг нь нээж өгсөн.

Иосеф Смит

joseph smith

Тэгэхээр сайн мэдээний бүрэн байдал үүрд алдагдсан байсан уу? Үгүй ээ! Бурхан Иосеф Смитэд чухал үнэнүүдийг дахин илчилсэн. Тэнгэрлэг элчүүд санваарын бүх шаардлагатай түлхүүрийг түүнд сэргээн өгч (С ба Г 27:8–13; 110; 128:18–21-ийг үзнэ үү), энэ үеийг “цаг хугацааны бүрэн байдлын эрин үе” (С ба Г 138:48) болгосон. Энэ нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөх сүүлчийн эрин үе тул үүнийг бас хожмын өдрүүд хэмээн нэрлэдэг.

Сэргээлт

Юу болсныг таа даа? ТАНД Сэргээлтийн адислалууд байгаа. Тийм ээ, танд бий!

  • Есүс Христийн Сүм бошиглогч, төлөөлөгчдөөр удирдуулагдахаар сэргээгдсэн юм.

  • Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд болон бусад орчин цагийн илчлэлтэд алдагдсан байсан эрхэм үнэт үнэнийг сэргээсэн (2 Нифай 27-г үзнэ үү).

  • Иосеф Смит Иохан Баптистаас Аароны санваарыг (С ба Г 13-ыг үзнэ үү) Петр, Иаков, Иохан нараас Мелкизедек санваарыг (С ба Г128:20-ийг үзнэ үү) тус тус хүлээн авсан.

  • Итгэмжлэгдсэн санваартнууд авралын ёслолуудыг зохих ёсоор хийж гүйцэтгэдэг.

  • Үнэнийг дахин хэзээ ч урвалтаар алдахгүй гэдгийг бид мэднэ (Даниел 2:44-ийг үзнэ үү).