Индэр дээр
Сагс ба шилэн сав
Бурхан бидэнд олон бэлэг, өвөрмөц онцлог шинж, ялгарах зүйлийг өгсөн ч нэн чухал зүйл бол бид бие биенээ буюу бүгд Түүний хүүхдүүд гэдгийг мэддэг байх явдал юм.
Сүмийн гишүүдийн хувьд бидэнд тулгардаг сорилт бол бүгд бие биенээсээ суралцаж, хайрлаж, хамтдаа өсөж хөгжих явдал билээ.
Сайн мэдээний сургаалууд зайлшгүй шаардлагатай. Тэдгээр нь нэн чухал боловч сав баглаа нь өөр өөр байдаг. Сүмийн сургаал болон соёлын сав баглаа өөр хоорондоо ялгаатайг харуулах нэгэн энгийн жишээг би хуваалцмаар байна. Энд Ютагийн нэгэн гэрийн эзэгтэйн гэр бүлээ цасны улиралд хооллохын тулд бэлтгэсэн, шилэн савтай Ютагийн тоор жимс байна. Хавай дахь гэрийн эзэгтэй нар жимсийг шилэн саванд хадгалдаггүй. Тэд хэдэн өдөрт хүрэлцэх хангалттай жимс түүгээд, гэр бүлдээ зориулан яг ийм сагсанд хийн хадгалдаг. Энэ сагсанд жилийн турш жимс жимсгэнэ боловсорч байдаг уур амьсгалтай газарт гэр бүлээ хооллохын тулд Полинезийн гэрийн эзэгтэйн түүсэн … манго, гадил, хан боргоцой, папайя жимснүүд байгаа.
Сагс, шилэн сав хоёр нь өөр өөр хадгалах сав боловч дотор нь ижил зүйл буюу гэр бүлдээ зориулсан жимснүүд байдаг юм. Тэгвэл шилэн сав нь зөв, сагс нь буруу юм болов уу? Үгүй ээ, тэдгээр нь хоёулаа зөв. Тэдгээр нь тухайн соёл болон хүмүүсийн хэрэгцээнд тохирсон сав мөн бөгөөд дотор нь байх зүйл буюу жимсэндээ тохирсон сав юм.
Ингэхэд жимс нь юу вэ? Паул бидэнд: “Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал болон дөлгөөн зан [болон] өөрийгөө захирах байдал нь юм” [Галат 5:22–23] хэмээн хэлсэн. Халамжийн нийгэмлэгийн эгч дүүсийн харилцаа болон Санваарын чуулгын ахан дүүсийн харилцаанд, ариун ёслолоос хүртэхээр бишрэл хүндэтгэлтэйгээр цуглахад, Сүнсний үр жимс Халамжийн нийгэмлэг нь Тайпэйд эсвэл Тонгад, харин санваарын чуулга нь Монтанад эсвэл Мексикт, ариун ёслолын цуглаан нь Фижид эсвэл Филиппинд байхаас үл хамааран хайр, баяр хөөр, амар амгаланд биднийг нэгтгэдэг.
… Намайг Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд дуудагдахад, ерөнхийлөгч [Гордон Б.] Хинкли надад “Та энэ ерөнхийлөгчийн зөвлөлд онцгой өвөрмөц зүйлийг авчирна. Таныг Нэгдсэн Улс, Канадын хилийн цаана байгаа хүмүүсийг төлөөлдөг нэгэн гэдгээр тань олон түмэн мэдэх болно. … Таныг тэд Сүм дэх нэгдмэл байдлыг төлөөлж байна л хэмээн харна” гэж зөвлөсөн билээ. Тэрээр надад хүмүүст хандан ярих үед хэл маань чөлөөтэй байх адислалыг өгсөн.4
… [Би өөр улс оронд очиж үг хэлэхдээ,] миний үгсийг Сүнс тэдний зүрх сэтгэлд хүргэж, “Сүнсний үр жимс” тэдний хайр, баяр баясгалан, итгэлийг надад авчирч байгааг мэдэрдэг. Би Сүнс биднийг нэг болгож байгааг мэдэрсэн.
Ах эгч нар аа, та нарын үр жимс тоор эсвэл папайя байна уу эсвэл та тэдгээрийг сагстай эсвэл шилэн савтай авчирсан уу гэдгээс үл хамааран тэдгээрийг хайраар өгч байгаад тань бид талархаж байна. Тэнгэр дэх Эцэг минь, бид нэгдмэл төдийгүй таных байгаасай5 хэмээн би Аврагч, Есүс Христийн ариун нэрээр залбирч байна, амен.