2018
Нинжин сэтгэлтэй бай!
April 2018


Гэрлээ гэрэлтүүл

Нинжин сэтгэлтэй бай!

Зураг
dare to be kind

Сайн уу? Намайг Клаудиа гэдэг. Би Австралид амьдардаг. Би бусдад нинжин сэтгэлээр хандсанаар гэрлээ гэрэлтүүлдэг.

Би бусдыг хамгаалдаг

Манай ангийн нэг хөвгүүнд сургуульд сурахад их хэцүү байдаг. Хүмүүс түүнийг шоолох үед би өмөөрч, хэрэг гарвал хичээл хийхэд нь тусалдаг. Багш маань түүнийг ангийнхаа нэг хэсэг гэдгийг энэ жил л мэдэрч байна гэж хэлсэн.

Миний бяцхан тоглоомон бамбарууш

Багш маань нагац ахыгаа нас барахад маш их гунигтай байсан. Тэр Сүмийн тухай мэддэггүй байсан тул би түүнд Тэнгэрлэг Эцэг өөрт нь хайртай гэдгийг хэлсэн юм. Би түүнд ил захидал бичиж, түүнийг нагац ахтайгаа дахин уулзах болно гэж хэлэв. Түүнийг гашуудаж буй цаг үеэ даван туулахад нь туслахын тулд би онцгой бяцхан тоглоомон бамбаруушаа түүнд өгсөн.

Азтай найзууд

Манай хөрш айлын Оливиа явах, ярих, сонсохдоо тааруу бөгөөд ээж нь түүнд над шиг найзтай байгаа нь аз завшаантай хэрэг гэж хэлсэн. Би ч гэсэн азтай!

Дуу ба Ариун Сүнс

Би Хүүхдийн хэсгийн дуунуудыг дуулах дуртай. Манай гэрийнхэн дуулах нь Ариун Сүнсийг мэдрэхэд тусалдаг гэж хэлсэн. Ариун Сүнс миний дотор халуун дулаан мэдрэмж төрүүлдэг.