Бидний анхдагчдын үргэлжлүүлж буй өв
1847 оны 7-р сард анхдагчдын эхний баг Солт Лэйк хөндийд орж ирсэн ба тэд гэгээнтнүүд мөрдлөг хавчлагагүйгээр эрх чөлөөтэй шүтэн биширч болох мөн шинэ гэр орон нь болох газрыг хайн, Америкийн баруун нутгаар дайран ирсэн байв. Хойд Америкийн олон гишүүн өөрсдийн өвийг эдгээр анхдагч хүртэл мөшгөж болно. Гэвч Сүмийн дэлхий даяарх ихэнх гишүүний хувьд тэдний анхдагчдын өв өөр газраас, тухайлбал хамгийн эхэлж Сүмд нэгдсэн өвөг дээдсээс нь юм уу хэрэв тэд гэр бүл, орон нутаг эсвэл улс орондоо сайн мэдээг хүлээн авсан анхны хүн нь болсон бол өөрсдөөс нь эхэлдэг.
Энэ сард биднийг анхдагч өвөг дээдсийнхээ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үед та өөрөөсөө дараах асуултуудыг асууж болох юм. Тухайлбал: Миний итгэлийн өв хаанаас эхтэй вэ? Миний өвөг дээдэс дэх анхдагчид Сүмд амьдралаа зориулахын тулд ямар золиос гаргасан бэ? Би тэдний өвийг хэрхэн хүндэлж, хуваалцаж болох вэ? Би бусдад өөрсдийн анхдагч өвөг дээдсийг ойлгож, хүндлэхэд хэрхэн тусалж болох вэ?