2019
Та Мормоны Номоос юу олох вэ?
2019 оны 7-р сар


Сүүлчийн үг

Та Мормоны Номоос юу олох вэ?

2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.

infographic of Elder Stevenson

Та Мормоны Номыг унших цаг болон нам гүм газрыг олсноор хариулт олон, удирдамж хүлээн авч, Мормоны Номын болон Есүс Христийн талаарх өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болж байгаагаа харж байна.

Та нар энэхүү нандин номын хуудаснуудыг эргүүлэн уншихдаа өөрсдийн хайрт Аврагч, Их Эзэн Есүс Христ бараг хуудас бүрд гарахыг олж мэднэ. Түүний нэрийг аль нэг хэлбэрээр дунджаар 1,7 шүлэг тутамд дурдсан байдаг.1 Христ Өөрөө хүртэл үүний үнэнийг хожмын өдрүүдэд “та нарын Их Эзэн Мөн чиний Бурхан амьдын адил энэ нь үнэн” (Сургаал ба Гэрээ 17:6) хэмээн гэрчилсэн.

Их Эзэний бошиглогч Моронайгаар дамжуулан та нарын хүн нэг бүрд болон Мормоны Номыг унших хүн бүрд зориулан өгсөн урилга, амлалтад би талархдаг. “Мөн та нар эдгээр зүйлийг Мормоны Номыг хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Есүс Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно” (Моронай 10:4 ба 3, 5-р шүлгийг үзнэ үү).

Мормоны Номоос олох үнэн та нарыг өргөн дэмжиж мөн зоригжуулах болно. Эдгээр нь та нарын итгэлийг хүчирхэгжүүлж, бодгалийг тань гэрэлтүүлж, та нарын ойлгож чадахаас хавьгүй илүүгээр та нарыг ирээдүйд бэлтгэх болно.

Та нар энэ номын хуудаснуудаас Бурханы хязгааргүй их хайр, санаанд багтамгүй ач ивээлийг олох болно. Үүн дээрх сургаалуудыг дагахын хэрээр та нарын аз жаргал болон ойлголт тэлж, мөнх бус амьдралын олон бэрхшээлийн талаарх асуултуудын хариулт тайлагдах болно. Та нар энэхүү номд хандсанаар Их Эзэнд хандах болно.

Эшлэл

  1. Susan Easton Black, Finding Christ through the Book of Mormon (1987), 16–18-ыг үзнэ үү.