Сайн үйлсээр дүүрэн
Шинэ Гэрээнд гардаг энэ гурван эмэгтэй хүмүүст тусалдаг байв. Тэдний хийсэн зүйлийг уншаад, зурагтай нь тохируул. Та өнөөдөр хэн нэгэнд туслахын тулд юу хийж болох вэ?
-
Прискила амь зуулгаа залгуулахын тулд нөхөртэйгөө хамт майхан хийдэг байсан. Тэр нөхөртэйгөө хамт сайн мэдээний тухай заадаг байв. Тэд гэртээ Сүмийн цуглаан хийдэг байсан байж магадгүй. (Үйлс 18:26-г үзнэ үү.)
-
Лудиа нил ягаан өнгийн бөс даавуу зардаг байсан. Тэр Сүнсийг мэдэрч, баптисм хүртэхээр шийджээ. Тэр дагалдагчдыг аялж явах үед гэртээ байлгадаг байсан. (Үйлс 16:14–15-ыг үзнэ үү.)
-
Табита ядууст өглөг өгч, тусламж хэрэгтэй хүмүүст зориулан хувцас, дээл оёдог байв. Петр түүнийг нас барсны дараа үхлээс босгосон. (Үйлс 9:36, 39–40-ийг үзнэ үү.)