2019
Сайн мэдээг хуваалцах нь
2019 оны 7-р сар


Тэргүүн Зөвлөлөөс

Сайн мэдээг хуваалцах нь

“Сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганаас тохируулан авав.

Sharing the Gospel

Аврагч, Есүс Христ Өөрийн шавь нарт сайн мэдээг дэлхий дээрх хүн бүртэй хуваалцахыг тушаасан. Тэр “Бүх ертөнцөөр явж, сайн мэдээг хамаг бүхэлд тунхаглагтун” (Maрк 16:15) хэмээн хэлсэн.

Сайн мэдээг бүх дэлхийд хүргэхэд Сүмийн гишүүн бүрийн тусламж бидэнд хэрэгтэй байна.

Таны тусалж болох зарим арга замыг оруулав. Үүнд:

  1. Есүсийн заасны дагуу хүн бүрийг ах, эгч шигээ хайрла.

  2. Зарлигуудыг дага, тэгвэл та сайн үлгэр жишээ үзүүлж чадна.

  3. Сайн мэдээг олж сонсоход бэлэн нэгнийг болон тэдэнтэй хэрхэн сайн мэдээг хуваалцаж болохоо мэдэхийн тулд залбир.

  4. Есүс Христийн тухай илүү ихийг сурч мэдэхэд бусдад тусал.

Номлолын ажил нь бусдыг хайрлаж мөн туслах хандлагатай байхыг хэлнэ. Бусад хүн хэрхэн хандаж байгаагаас үл хамааран, хэрэв та сайн мэдээг хайраар хуваалцаж чадвал амжилттай номлогч байна.