Энэ бол Түүний Сүм
“Миний нэр болох, Христийн нэрийг та нар өөрсдийн дээр авах ёстой” (3 Нифай 27:5).
Би Фижид төрсөн. Эцэг эх маань Сүмийн гишүүд байгаагүй ч өөр сүмд явдаг байлаа.
Би өсөж том болоод, эхнэр Анитатайгаа гэрлэсэн. Тэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байв. Тэр номлогчдыг надтай уулзуулахаар урьдаг байлаа.
Нэг удаа би тэдэнд гурван орой дараалан оройн хоолон дээр ирж болно гэж хэлсэн юм. Би тэдэнд миний асуултуудад зөвхөн Библийг ашиглан хариулах ёстой гэв. Тэдний хариулт төгс байлаа. Гурав дахь орой нь тэд надад нэг асуулт тавив.
“Хэрэв та хүнсний дэлгүүртэй байсан бол дэлгүүрээ юу гэж нэрлэх байсан бэ?” гэлээ.
“Миний дэлгүүр учраас би Вакологийн гэр бүлийн дэлгүүр” гэх байсан гэв.
“Сүм хэний нэрээр нэрлэгдвэл зохих вэ?” гэж тэд лавлаж асуулаа.
Харин энэ нь үнэхээр нүдээ оносон асуулт байсан юм. Би хариултыг зүрх сэтгэл дотроо мэдэж байв. Үнэн Сүм Түүнийх учраас Сүм Есүсийн нэрээр нэрлэгдэх ёстой. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Түүгээр нэрлэгдсэн байлаа.
Надад дахиад ганцхан асуулт байсан тул “Би хэзээ баптисм хүртэж болох вэ?” гэж асуусан юм. Нэг долоо хоногийн дараа би баптисм хүртэж билээ.
Би баптисм хүртэхдээ Есүс Христийн нэрийг өөр дээрээ авсан. Энэ нь би Түүний Сүмийн гишүүн болж, Түүнийг дагах амлалт өгсөн гэсэн үг. Би Түүний адил амьдрахын тулд өдөр бүр хамгийн сайнаараа хичээдэг. Энэ бол Есүс Христийн үнэн Сүм гэдгийг би мэднэ.