2019
Ахлагч Кристоффэрсон Филиппинд айлчилсан нь
2019 оны 7-р сар


Төлөөлөгчид дэлхий даяар

Ахлагч Кристоффэрсон Филиппинд айлчилсан нь

Төлөөлөгчид хүмүүст тохинуулж мөн тэдэнд Есүс Христийн тухай заахаар дэлхийг тойрон аялдаг.

Зураг
Elder Christofferson Visits the Philippines

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон, Кэти Кристоффэрсон эгч хоёр Филиппин дэх Сүмийн гишүүд дээр айлчлан очсон. Энэ нь 7000 гаруй арлаас тогтсон улс юм. Энэ улс 70000 гаруй Сүмийн гишүүнтэй.

Ахлагч Кристоффэрсон ингэж заажээ.

Сайхан сэтгэлтэй байж, бусдыг харж ханд. Үүнийг тохинуулал гэдэг.

Сайн мэдээний бүх зарчмын дагуу амьдар.

Сайн мэдээг бусадтай хуваалц.

Филиппины Сүмийн гишүүдийн ихэнх нь, ялангуяа залуу эмэгтэйчүүд номлолд үйлчилдэг. Ахлагч Кристоффэрсон тэднийг хэл сурахдаа сайн гэдгийг олон хүн мэддэг гэж хэлсэн.

Хэрэв та Филиппинд очвол нүүрэндээ баясал тодруулан гэртээ харих болно гэж тэр хэлсэн юм.

“Өчүүхэн жижиг зүйлс хувь хүн болоод гэр бүлийн амьдралд томоохон өөрчлөлтийг авчирдаг” —Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Хэвлэх