Судрын түүхүүд
Есүс сайн мэдээг хуваалц хэмээсэн
Есүс үхээд, амилсныхаа дараа Өөрийн дагалдагчид дээр ирсэн. Тэр зарлигуудыг дагаж, баптисм хүртэхийг бүх хүнд заа хэмээн тэдэнд хэлсэн.
Петр тэр үед дэлхий дээрх Сүмийг удирдах бошиглогч болсон байв. Есүс Ариун Сүнс тэдэнтэй хамт байх болно хэмээн амласан.
Дагалдагчдадаа заасныхаа дараа Есүс тэнгэрт буцжээ.
Дагалдагчид өөр өөр газраар аялж, хүмүүст зааж эхлэв.
Би ч гэсэн сайн мэдээг хуваалцахад тусалж чадна. Би бас сайн найз байж, зөв зүйлийн талд зогсож чадна!