2019
Төлөөлөгчид бол Христийн гэрчүүд юм. Та ч бас гэрч болж чадна!
2019 оны 7-р сар


Шинэ Гэрээний хичээлүүд

Төлөөлөгчид бол Христийн гэрчүүд юм. Та ч бас гэрч болж чадна!

Зураг
girls in a cafeteria

Гэрэл зураг чимэглэлийг Дэвид Стокэр

Таныг найзтайгаа сургууль дээр үдийн хоол идэж байгаагаар төсөөлье. Найзыг тань ууттай чихэр задлах гэж байтал нэг хүн ирээд, өөрийнхөө чихрийг хулгайлсан гэж гүтгэн, “эргүүлж өгөхийг” шаарджээ. Та найзыгаа чихэр худалдаж авахад нь хамт байсан болохоор хэдий сандарч тэвдэж байсан ч гэсэн уг гүтгэсэн хүнд найзыгаа хулгайлаагүй гэдгийг хэлэв.

Онцгой гэрч

Үүний адил үнэний төлөө зогсохыг “гэрч болох” гэж хэлдэг. Энэ жишээн дээр, та найзынхаа сайн зан чанарыг гэрчилнэ. Та найзынхаа гэрч болж болохтой яг адил Бурхан бошиглогч, төлөөлөгчдийг Өөрийн Хүү, Есүс Христийн онцгой гэрчүүд болгон дуудсан. Төлөөлөгчид зааж, гэрчилж, “бүх дэлхийд Христийн нэрний тусгай гэрчүүд болж үйлчлэхээр” (Сургаал ба Гэрээ 107:23) “тодорхой эрх мэдэл, үүрэг хариуцлагатайгаар илгээгддэг.”1

Төлөөлөгчид Христийг амилсны дараахан Түүний гэрчүүд байхаар дуудагдсан (Үйлс 1:8-ыг үзнэ үү). Та Шинэ Гэрээний Үйлс номыг судалж байхдаа, төлөөлөгчдийн Есүс Христ бол Бурханы Хүү болохыг гэрчилсэн олон жишээг олж уншиж болно (Үйлс 2:36; 5:27–32; 10:36–44-ийг үзнэ үү). Өнөөдөр төлөөлөгчдөд тусгай гэрч байх энэ дуудлага байгаа хэвээрээ бөгөөд та дурын Ерөнхий чуулганаас тэднийг Христийн тухай хэрхэн гэрчилж байгааг мэдэж болно.

Ариун Сүнс Христийг гэрчилдэг

Шинэ Гэрээний зарим төлөөлөгч Христийг дэлхийд байхад Түүнтэй хамт байсан ба Түүнийг тэнгэрт дээшлэхийг харсан (Үйлс 1:9–11-ийг үзнэ үү) бөгөөд өнөө үеийн төлөөлөгчид Христийг харсан байж болох ч2 хэн нэгэн Есүсийн гэрч болохын тулд заавал нүдээр харах шаардлагагүй. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит (1876–1972) “[Ариун Сүнс] нь Есүс бол Христ бөгөөд түүний сайн мэдээ үнэн гэдгийг хүмүүн мэдэж авах цорын ганц арга зам юм”3 хэмээн хэлсэн. Энэ нь төлөөлөгчид Христийг харсан байж болох ч Ариун Сүнс тэдэнд хэлсэн учраас тэд Түүнийг Аврагч гэдгийг мэддэг болсон гэсэн үг юм.

Та ч бас гэрч байж чадна

Хамгийн гайхалтай нь танд ч гэсэн Ариун Сүнсээр дамжуулан Есүс Христ бол таны Аврагч гэдгийг мэдэж авах амлалт өгөгдсөн (Сургаал ба Гэрээ 46:13-ыг үзнэ үү). Энэ нь зөвхөн төлөөлөгчдийн мэддэг зүйл биш юм! Хэдийгээр та Христийн тусгай гэрч байхаар дуудагдаагүй ч Христийн талаар гэрчлэлтэй болохыг эрэлхийлж мөн амьдралдаа уулзах хүмүүст Түүний гэрч болж чадна. Та Аврагчийн Петрт өгсөн “Чи нэгэн цагт дахин эргэж, ах, [эгчээ] батжуул” (Лук 22:32) гэсэн зарлигийг дагаж чадна.

Эшлэлүүд

  1. Gordon B. Hinckley, “Converts and Young Men,” Ensign, May 1984, 50.

  2. Боид К.Пакэр, “Гэрч,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган,; мөн Lorenzo Snow, “A Visit from the Savior,” Liahona, Sept. 2015, 80-ыг үзнэ үү.

  3. Joseph Fielding Smith, Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. (1957–66), 3:31.

Хэвлэх