2008
БОЛЗОО
2008 оны аравдугаар сарын


БОЛЗОО

16 нас хүртлээ болзоонд бүү яв. Зөвхөн өндөр жишигтэй хүмүүстэй болзоонд яв. Болзож эхлэхдээ хэсэг бүлгээрээ аль эсвэл хоёр хоёроороо яв. Их Эзэний сүнсэнд ойр байхад чинь туслах үйл ажиллагааг төлөвлө.

Хэт их үнэтэй биш, албан бус мөн хэсэг бүлгээрээ хөгжөөнтэй болзох нь хамгийн сайн юм. Санаачлагатай бай, хүмүүс цагийг аятай сайхан өнгөрөөнгөө бусдыг таньж мэдэх, янз бүрийн өөр зүйлийг санал болгоход дуртай байдаг. Хэсэг бүлгээрээ болзох болзооны санаануудыг эцэг эхээсээ, найз нөхдөөсө мөн залуучуудын удирдагчдаасаа асуу. Та бүхэн дараах хэдэн санааг хийж эхэлж болох юм.

  • Орон нутгийнхаа чихрийн, бяслагны үйлдвэрүүдийг үзэх эсвэл бусад сонирхсон газруудаараа очих аялал зохион байгуулах.

  • Хүн бүр, өөрсдөө хоол, зууш бэлтгэн авчрах, эсвэл хоолны тодорхой орцуудыг авчрах хүмүүсийг томил.

  • Орон нутгийнхаа парк руу очиж, шувуудыг хооллох, явган зугаалах, нисдэг таваг шидэх, дугуй унах, зугаалга зохиох.

  • Музей, аквариум, амьтны хүрээлэн рүү аялах. Үнэгүй буюу эсвэл хямдралтай интернэт, сонин үзэх.

  • Үйлчлэлийн болзоо зохион байгуулах. Хөршийнхөө өвс модыг янзлах, цонх угааж өгөх, зэрэг шаардлагатай ажлуудыг хийж өгөх.

  • Хэрэв та нар үдшийг нам гүм орчинд өнгөрөөмөөр байвал орон нутгийнхаа номын санд эсвэл номын дэлгүүрт очин хамтдаа номуудыг үзэж болно.

  • Хэрэв та нар цас ихтэй газар байдаг бол хамтдаа цасан хүн хийж болох юм. Наран шарлагын эрэг орчим байдаг бол элсээр цайз босгож болно.