2008
ХУВЦАСЛАЛТ БА ГАДААД ТӨРХ
2008 оны аравдугаар сарын


ХУВЦАСЛАЛТ БА ГАДААД ТӨРХ

Дэлгүүрт хийсэн аялал

Өөрсдөдөө болон Бурханд хүндэтгэл үзүүлэхээр даруу төлөв хувцасла. Ямар ч тохиолдолд хувцаслалтынхаа жишгийг бууруулж болохгүй. Биемахбодоо шивээсээр цоолж бүү гутаа.

Ээж бид хоёр надад хэрэгтэй байсан хар юбка авахаар дэлгүүрээр явж байв. Би нэг юбка өмсөн ээжид харуулав. Ээж маань эргэлзэнгүйгээр, “Бекки, миний бодлоор энэ арай л богиновтор байна” гэв. Харин надад таалагдаж, сургууль дээр бусад охид яг иймэрхүү загварынхыг, үүнээс ч богиныг өмсдөг тухай би хэллээ. Нэлээд хэдэн минутын турш би ээжийг ятгахыг оролдов.

Ээж маань эцэст нь шийдэмгийгээр, “Энэ чинь хэтэрхий богино байна. Хоёулаа үүнийг авахаа больё. Наадахаа соль” гэж билээ.

Би тэр үед тийм бага байгаагүй, өөрөө хувцсаа сонгох чадвартай насанд хүрсэн гэж бодоод, ээж надад яагаад ийм ширүүн хандаж байгааг би ойлгоогүй. Бидний дэлгүүр явсан аялал амжилтгүй болж, гэртээ дуу муутайхан ирж билээ.

Сүүлд нь ээж маань: “Бекки чи тэр юбкыг өмсвөл өөрийнхөөрөө харагдаж чадахгүй учраас би үүнийг авахыг чинь зөвшөөрөөгүй юм. Тэр юбка хэтэрхий богино байсан, тийм болохоор чамайг хэн болохыг таниулж чадахгүй. Чи бол Бурханы охин” гэж билээ.

Ээжийн маань тайлбар надад үргэлж санаж байх ёстой чухал зарчмыг зааж өгсөн юм. Би Бурханы охин учраас миний хийж байгаа, болон өмсөж байгаа бүхэн намайг, Тэнгэрлиг Эцэг ба Аврагчийнхаа талаар ямар бодолтой байдгийг харуулдаг.

Даруу хувцаслах нь үргэлж сорилт болдог ч би өөрийн жишгүүдээ доош бууруулаагүйдээ үргэлж талархалтай байдаг. Хэрэв бид Тэнгэрлиг Эцэгийн хүүхдүүд гэдгээ үнэхээр ойлгож чадах юм бол, дэлхийнх шиг хувцаслах хүслээ ялж гарч чадна гэдгийг би мэднэ.

Хэвлэх