2008 оны 10 дугаар сарын Хуваалцах цагийн нэмэлт санаанууд
Хүүхдийн Хэсгийн Удирдагчид хуваалцах цагтаа 2008 оны аравдугаар сарын Лиахонад хэвлэгдэн гарч буй эдгээр нэмэлт санааг ашиглаж болно. Эдгээр санаанд тохирох хичээл, зааварчилгаа болон үйл ажиллагааг энэ дугаарын хүүхдэд зориулсан хэсгийн Н4 болон Н5 хуудсанд буй “Би Түүний үйлчлэгч болно” хэсгээс үзнэ үү.
-
Хуваалцах цагийн өмнө Тэргүүн Зөвлөл, Арванхоёрын чуулгын төлөөлөгчдийн зургийг самбар дээр тогтоо. Тэдний нэрсийг нарийн цаасан дээр бичээд самбарын хажууд байрлуул.
Хүүхдүүдээс Тэргүүн Зөвлөл болон Арванхоёрын чуулгын төлөөлөгчдийн нэрсийг зурагтай нь хослуулахыг хүс. Зургуудыг дуудлага болон ахлах зөв дарааллаар нь тавихад нь хүүхдүүдэд тусал.
Сүүлийн ерөнхий чуулганы тухай нийтэлсэн Лиахона сэтгүүлийг ашиглан Тэргүүн Зөвлөл, Арванхоёрын чуулгын төлөөлөгчдийн ярианаас үйлчлэлийн талаарх яриаг сонгон ярилц. Ойлгож авсан зүйлс нь хүүхдүүдийг бусдад илүү сайн үйлчлэхэд нь хэрхэн туслах, хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой ярилц. Сургаал ба Гэрээ 4:2-т буй бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун ухаанаараа хэрхэн үйлчлэх тухай ярилц. Бошиглогчдын тухай сүмийн дуулал эсвэл дуу дуул. Бидэнд өөрсдийн үгс болон үлгэр жишээгээрээ бусдад хэрхэн үйлчлэх тухай зааж байдаг бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн адислалын талаар гэрчлэлээ хуваалц.
-
Самбар дээр долоо хоногийн сайн мэдээний зарчмаас бичээрэй: “Бусад хүмүүс надад үйлчилдэг учраас би ч тэдэнд үйлчилнэ” Хүүхдүүдийг урьж тэдэнд хэн үйлчилдгийг мэдүүлэхийн тулд дуу дуулаарай. Тэгээд Аврагч, бошиглогч, гэр бүл, найз нөхөд гэх зэрэг сэдвүүдээр тэдэнтэй дуу дуулан “Бусад хүмүүс надад үйлчилдэг тул” бичгийн доор дуунд дурдагдсан хүмүүсийн нэрсийн жагсаалт гарга.
Сургаал ба Гэрээ 4:2 ба 59:5-ыг харьцуул. Хүүхдүүдэд тэр судруудаас зүрх сэтгэлээрээ, бүхий л чадлаараа болон хамаг ухаанаараа гэсэн үгсийг олоход нь тусална уу. Тэдэнд бид бусдыг хайрлаж, Тэнгэрлиг Эцэг ба бусдад зүрх сэтгэлээрээ, бүхий л чадлаараа болон хамаг ухаанаараа үйлчлэхийн чухлыг тайлбарлаж ойлгуулаарай. Н4 хуудас дээрх хөдөлгөөнт зааврыг дуусгахын тулд бүхий л хэрэгцээтэй зүйлсийг бэлтгэ.
Үүний дараа бусдад хэрхэн үйлчилж болох талаар дуу дуулахыг хүүхдүүдээс хүс. Тэгээд бусдад туслах сэдэвтэй сүмийн дуу дуулж, дуунаасаа “Би ч бас үйлчилмээр байна” сэдвээр дуунуудаас олсон арга замуудаа бичихийг урь. Дараа нь бусдад үйлчилснээр ямар их адислал ирдэг талаар болон бусад хүмүүс тэдэнд үйлчилснээр хэрхэн адислагддаг тухай гэрчлэлээ хуваалц.