2008
АРАВНЫ НЭГ БА ӨРГӨЛҮҮД
2008 оны аравдугаар сарын


АРАВНЫ НЭГ БА ӨРГӨЛҮҮД

Би адислагдахыг хүсдэг!

Сайн дураараа аравны нэгээ бүрэн төл. Аравны нэгийн ярилцлаганд оролц. Мацаг барилтын хуулийг дуулгавартай дага.

“Би адислагдахыг хүсч байна!” гэж 14 настай Симон Ловелл Жоржтауны цуглааны байран дахь Прашад Нагарын семинарын хичээл дээр хэлэв. Анги өмнө нь яг Малахийн 3:8-12т гардаг аравны нэгийг төлөхгүй байснаар хүмүүн Бурханыг луйвардаж байна гэсэн үг, харин аравны нэгээ өгдөг тэдгээрт хэмжээлшгүй их адислалууд ирдэг талаар уншсан юм.

“Амлагдсан бүгдийг чи хар даа” гэж 16 настай манай ангийн Сиан Киппинс хэлэв. “Чи хамгаалагдах болно. Чи зохистой. Тэнгэрийн цонх чамд нээгдэх болно” гэж тэр хэллээ.

Гарден Паркийн 2-р салбарын 17 настай Клинт Каллендер, “Дэлхийн бүх зүйл Тэнгэрлиг Эцэгийнх байдаг. Бид Түүнд талархлаа илэрхийлэхийн тулд зөвхөн нэг багахан хувийг нь л эргүүлэн өгөхийг Тэр хүсдэг. Тийм болохоор би аравны нэгээ төлөхдөө баяртай байдаг. Сард нэг удаа тусламж хэрэгтэй хүмүүсийн хэрэгцээнд хувь нэмэр болохдоо би баярладаг юм. Би манай сүмээс цунами, хар салхи гэх мэт бусад байгалийн гамшигт өртсөн хүмүүст шаардлагатай бүх хувцас, хэрэгслээр ханган тусладагийг мэддэг бөгөөд, үүнд би ч гэсэн хувь нэмрээ оруулсандаа их баяртай байдаг гэв.

Уэст Индийн номлол, Испаний Портын Арима салбарын 17 настай Кюрфев Али, мөн 17 настай Марк Мангрейд тайлбарлан, хэдийгээр би багахан мөнгө олдог ч гэсэн түүнийхээ 10 хувийг аравны нэгд өгдөг ба мацгийн мөнгөө бас хандивладаг гэлээ. “Үүгээр минь Бурхан намайг адислана гэдгийг би мэднэ” гэж тэр хэлэв. Тэр мөн Маркад аравны нэгээ хэрхэн төлөх талаар, аравны нэгийн бүрэн төлөгч болох нь ямар сайхан мэдрэмж авчирдаг тухай ярьж өгсөн.

Марк хандивын хуудсыг харж уншсанаа, “Чиний зөв, Кюрфев. Би маргааш аравны нэгээ сүмдээ авчирна” гэлээ.