Залуучуудын бат бөх байдлын төлөө
Бурханд өөрсдийн үүргийг гүйцэтгэх нь
Сонголт болон хариуцлага
Нөхцөл байдлаасаа үл хамаарч чи шударга зан, аз жаргалыг сонгох ёстой. Хийж байгаа сонголтууддаа хариуцлагатай ханд. Авьяас чадвараа хөгжүүлж сайн зүйлд ашигла. Залхуурлаас хол байж аливаад хичээнгүй байхыг чухалчил.
Taлархал
Хийж буй бүх үйлдэл, үг хэллэгтээ талархлын сүнстэй бай. Чамд тусласан бусад хүмүүст талархлаа илэрхийлж, адислалуудынхаа төлөө Бурханд таларх.
Боловсрол
Сайн зүйлд өөрсдийгөө бэлд. Боловсролтой болж аливаад сурахдаа урам зоригтой бай. Семинарт суу.
Гэр бүл
Аз жаргалтай гэр бүлийг бий болгохын тулд хийх ёстой зүйлээ хий. Эцэг эхээ хүндэтгэж, ах эгч нартайгаа харилцах харьцаагаа бэхжүүл.
Найз нөхөд
Өндөр жишгүүдийг хуваалцах найзуудыг сонго. Бусадтай найрсаг хүндэтгэлтэй харьц. Сүмийн үйл ажиллагаануудад найзуудаа болон өөр бусдыг ч урь. Шинэ хөрвөгчдөд болон идэвхгүй болсон гишүүдийг урь.
Хувцаслалт болон гадаад төрх
Бурхан болон өөрийгөө хүндлэхүйц даруухан хувцасла. Ямар нэг шалтгаанаар хувцаслалтынхаа тогтсон байдлыг бууруулж болохгүй. Биеийнхээ аль нэг эрхтнийг цоолох болон шивээсийг бүү хийлгэ.
Үзвэр үйлчилгээ болон мэдээллийн хэрэгсэл
Сайн нөлөө үзүүлэхүйц үзвэр үйлчилгээг сонго. Бүдүүлэг, ёс суртахуунгүй, хүчирхийлэл эсвэл садар самуун сурталчилсан сэтгүүл зэрэг бусад буруу зүйлсээс хол бай. Бурханы жишгүүдийг дагахыг хичээ.
Хөгжим бүжиг
Тэнгэрлиг Эцэгтэй ойр байхад туслах хөгжмийг сонс. Ёс суртахуунгүй, хүчирхийллийг дөвийлгөх эсвэл эвгүй үг хэллэгтэй хөгжмийг бүү сонс. Бүжиглэхдээ бүх биеэрээ шүргэлцэх болон дотно харьцааны санаа сэдэлтэй байрлал хөдөлгөөнийг бүү хэрэглэ.
Хэл яриа
Бусдыг магтах, зоригжуулах болон найрсаг үг хэллэг хэрэглэ. Бурхан болон Есүс Христийн нэрийг бишрэл хүдэтгэлтэйгээр хэрэглэ. Хараал, бүдүүлэг үгс эсвэл дохиог бүү хэрэглэ.
Болзоо
16 наснаас доош бүү болз. Өндөр жишигтэй хүмүүстэй л болз. Болзож эхлэхдээ олуулаа байх эсвэл өөр бусад хосуудтай бай. Их Эзэний Сүнстэй ойр байхад туслах үйл ажиллагаануудыг төлөвлө.
Бэлгийн харилцааны цэвэр ариун байдал
Бэлгийн харилцааны хувьд өөрсдийгөө цэвэр байлга. Гэрлэхээс өмнө бэлгийн харилцаанд бүү ор. Бэлгийн харилцааны мэдрэмжүүдийг өдөөх үйл ажиллагаа болон ярианд бүү оролц. Ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд бүү ор. Хүчин, гэр бүлийн хүчирхийлэл болон бусад иймэрхүү хүчирхийллийн хохирогч болсон бол тусламж эр.
Наманчлал
Нүглээ наманчилсан үед мөн Аврагчийн Цагаатгалаар чи өршөөлийг хүлээн авч нүглүүдээсээ цэвэршигдэх болно. Буруу хийсэн үйлдлүүдээ болон нүглүүдээ Их Эзэнд хандан хүлээн зөвшөөр. Хэрвээ хийсэн нүглүүд чинь үнэхээр ноцтой бол өөрийн бишопдоо очиж үнэнээ хэлэх хэрэгтэй.
Шударга зан
Өөрөө өөртөө, бусдад мөн Их Эзэнд шударга бай. Шударга бус занг зөв гэж бүү бод.
Хүндэтгэлийн өдөр баримтлах зүйл
Хүндэтгэлийн өдрийг Их Эзэнийг шүтэн бишрэхэд зориулж, сүмд очиж, гэр бүлийнхэнтэйгээ ойр байж бусдад тусалж, үзвэр үйлчилгээ болон худалдаа хийхээс татгалз. Боломжтой бол Хүндэтгэлийн өдөр ажил бүү хий.
Аравны нэг болон бусад өргөлүүд
Аравны нэгээ бүрэн төл. Аравны нэгийн ярилцлагад ор. Мацгийн хуулийг сахь.
Биеийн эрүүл мэнд
Мэргэн Ухааны Үгийг дага. Тэжээллэг хоол идэж, байнга дасгал хийн, хангалттай унтаж амар. Архи, тамхи, цай, кофе болон мансууруулах бодис бүү хэрэглэ. Эмийн жороор мөн жоргүй өгдөг эмүүдийг буруугаар болон хэтрүүлэн бүү хэрэглэ.
Бусдад үйлчлэх нь
Сүмийн дуудлага болон нийгэм, сургууль, гэртээ бусдад үйлчил. Хэнд туслах болон тэдний хэрэгцээг хэрхэн хангахыг өдөр бүр Ариун Сүнсний удирдамжаар олж мэд.
Итгэлтэйгээр урагшил
Их Эзэнд болон Түүний Сүмд үнэнч бай. Байнга хувийн залбиралтай байж өдөр бүр судруудаас суралц. Хийсэн гэрээгээ сахиж Ариун Сүнсний шивнээг сонс. Амьдралын асуудлууд болон сорилтуудад Их Эзэн туслах болно.