ХҮНДЭТГЭЛИЙН ӨДӨР БАРИМТЛАХ ЗҮЙЛ
Би хаана байх ёстой вэ?
Хүндэтгэлийн өдрийг, Их Эзэнийг шүтэн бишрэх, сүмд явах, гэр бүлтэйгээ дотно болох мөн бусдад туслахад зориул. Хүндэтгэлийг өдөр үзвэр үйлчилгээг үзэх болон мөнгө зарцуулах хэрэггүй.
Та нарт зарим Ням гаригт сүм дээр байгаа биш юм шиг санагдаж байсан үе байсан уу? Саявтархан надад яг тийм зүйл тохиолдсон. Би Өмнөд Африкийн Кэйп Таунд нэг шинэ салбарт шилжин очсон юм. Энэ салбарын хүмүүс нь найрсаг, нөхөрсөг биш байсан гэж би хэлэхгүй. Тэд зөвхөн манай гэр бүлийн хүмүүс л биш байсан билээ.
Салбарт ирсэн эхний долоо хоногт би зөвхөн ариун ёслолын цуглаанд л явдаг болсон. Дараагийн долоо хоногт би арай хоцорч очив. Ариун ёслолын танхимын хаалгаар оронгуут хэдэн хүмүүс мэндчилэн сандал авч өгөв. Би тэнд суунгуут, гэрээ мөн хуучин салбарынхаа танил дотно хүмүүсийг маш их санаж байгаагаа мэдрэв.
Дараа нь эхний яригч босч яриагаа эхлэв. Тэр надад зориулан ярьж байх шиг л санагдлаа. Тэр шинэ хотод ганцаардаж байгаа тухайгаа ярьсан ба би ганцаархнаа биш юм гэдгээ мэдэв. Дараа нь хоёр дахь яригч надад зориулсан юм шиг онцгой хувийн ач холбогдолтой захиас өгөв. Цуглаан дуусахын өмнөхөн, бишоп босч, бидний хүн нэг бүрд хичнээн хайртайгаа хэллээ. Тэрээр, хүмүүс өөрт нь найддаг, халамж хайр хүсч байдгийг мэддэг гэж хэлсэн.
Хаалтын дуу дуулж байх үед, би энэ бол миний байх ёстой газар мөн гэдгийг мэдэрсэн юм. Би тийм их амар амгаланг нэлээд удаан хугацаагаар мэдрээгүй байсан ба энэ нь Тэнгэрлиг Эцэгээс маань ирснийг мэдсэн. Тэр бидний хүн нэг бүрийг, хэрэгцээ бүрийг мэддэг билээ. Тэрээр энэ өдөр над юу хэрэгтэй байсныг яг өгсөн билээ, Хэрэв би Түүний тушаалуудын дагуу үргэлжлүүлэн амьдрах юм бол, Тэр үргэлж тусална гэдгийг би мэддэг.