2008
ШУДАРГА ЗАН
2008 оны аравдугаар сарын


ШУДАРГА ЗАН

Өөртэйгөө, бусадтай мөн Их Эзэнтэй шударга бай. Шударга биш занг бүү зөвтгө.

“Шударга зан бол худал хэлэхгүй байхаас илүү зүйл юм. Үүнд үнэнийг хэлэх, үнэнийг ярих, зөв шударга амьдрах, үнэнчээр хайрлах… .бүгд орно.

“Хичээл дээр бусдаас хуулах нь өөрийгөө хуурахын нэг хэлбэр юм. Бид суралцах гэж сургуульд явдаг. Бид хэн нэгний ажлыг биеэ зовоолгүйгээр хийснээр, өөрсдийгөө л хуурдаг… .

“Хулгайлах нь дэлхий дахинаа их түгээмэл байдаг… . Хулгай нь халаасны хулгай, машин, стерео, СД тоглуулагч, видео тоглоом гэх мэт бусдын хамааралтай эд юмсыг авах, мөн ажлын газрын цаг, мөнгө, эд юмсыг хулгайлах, … эсвэл буцаан төлөх санаагүйгээр зээлэх гэх мэт төрөл бүрийн хэлбэрээр байдаг. Хулгайлснаар хэн ч, хэзээ ч өөртөө ямар нэг юм нэмж чаддаггүй… .

“Ямар нэгэн юм хулгайлах нь санваарыг атгагчийн хувьд зохисгүй зүйл байдаг.”

Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар Зөвлөх Жэймс И.Фауст (1920-2007) “Honesty—a Moral Compass,” Ensign,1996 оны 11-р сар 41-42, 43.