2008
2008 оны гуравдугаар сарын дугаар: Тайлан
2008 оны аравдугаар сарын


2008 оны гуравдугаар сарын дугаар: Тайлан

Хоёр жил төлөвлөгдсөний үндсэн дээр хэвлэгдсэн.

51 хэл дээр 2.3 сая гаруй хувь гарсан.

Хэрэгцээг хангахын тулд нэмж хоёр дахин хэвлэх хэрэгтэй болсон.

Вэб.сайт-д 340 мянгаас илүү хүн орж үзсэн.

Зөвхөн энэ бүх тоогоор бүгдийг тодорхойлох боломжгүй. 2008 оны гуравдугаар сарын “Их Эзэн Есүс Христ” нэртэйгээр гарсан Ensign ба Лиахона сэтгүүлүүдийн ач холбогдлыг хүмүүсийн амьдралд тэдгээр нь хэрхэн нөлөөлснөөр нь тодорхойлж болно.

Хувь хүмүүсийн амьдралд

2008 оны 3-р сарын дугаарын талаар өөрсдийн сэтгэгдэл, туршлагаасаа хуваалцахыг хүсэхэд олон гишүүн өөрсдийн хувийн амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Филлипинээс Мариa Фелина Феррер бичихдээ: “29 жил Бурханы талаар ярьж бичихдээ амьдралдаа анх удаа л Аврагч миний амьдралд үнэхээр байдаг гэдгийг хүчтэйгээр мэдэрсэн. Тэр зөвхөн сэдэв, түүх биш. Тэр үнэхээр үнэн бодит… Энэ миний амьдралд маш том өөрчлөлт гаргасан. Би хаана ч, хэнтэй ч, юу ч хийсэн Их Эзэн Есүс Христийг үргэлж мэдэрч, Өөрийн бүх чадал хүчээрээ миний дэргэд байдаг гэдгийг би мэдэж байна. Энэ үнэн намайг илүү сайн хүн болох хүслийг төрүүлдэг”

Америкийн Техас мужийн Магнола хотын Том Кунз хэлэхдээ: “Сэтгүүлийг уншиж дуусаад үнэхээр сайхан мэдрэмж төрсөн. Өөрийнхөө амьдралын бүхий л зүйлийг улам сайжруулах сэтгэгдэл төрсөн… Би Аврагчийн хайр, Түүний Цагаатгалын агуу хүчийг илүү ихээр мэдэрсэн”

Бусадтай хуваалцах нь

Бельгийн бага ангийн багш Линда Бюс-Вергаувэн хамт ажилладаг найзтайгаа ажлаар явж байхдаа, Улаан өндөгний баярын ням гарагт сүм дээр ирж, түүнийг яриа өгөхийг урьсан онцгой бичгийн хамт гурван сарын Лиахона сэтгүүлийг өгчээ. Найз нь ч тэнд очсон бөгөөд сайхан сэтгэгдэлтэй буцжээ. Тэрээр хэлэхдээ: “Лиахонагийн тусгай дугаар нь найзын минь зүрх сэтгэлд жаахан ч гэсэн үрийг тарихад минь надад тусалсан” гэжээ.

Америкийн Калифорнийн Лори Ларсон гоо сайхны салонд үйлчлүүлэхээр очихдоо гурван сарын Ensign сэтгүүлийг авч очоод сэтгэл нь туйлын ихээр татагдсан байлаа. Түүн дээр буй өгүүллүүд нь өөр шашинтай хүмүүсийн сүмийн талаарх буруу ойлголтуудыг засаж залруулахад ямар чухал болохыг дотроо бодсоор байв. Гэтэл түүний гоо засалч нь ямар сэтгүүл уншиж байгааг нь асуув. Хэсэг хугацааны дараа Лори Ларсоныг явах болоход гоо засалч эмэгтэй гэртээ номлогчид авчрахыг урьжээ.

Гватемалд амьдардаг Телма Чэсон эгч Улаан өндөгний баярыг тохиолдуулан Лиахона сэтгүүлээс 12 ширхгийг ах дүү нартаа өгч, өөрийн гэрчлэлээ тэдэнтэй хуваалцсан байна. Канадын Карстон Албертагийн Патрисиа Хегедус эгч ба түүний нөхөр хэдэн жилийн өмнө танилцсан Герман найзууддаа сэтгүүлийг илгээсэн ба найзууд нь ч дуртайяа уншина гэж амласан талархлын зурвас илгээжээ. Өмнөд Африкийн Крюгерсдорп хотод амьдардаг Аллан Харвэйгийн гэр бүл бас 12 ширхгийг худалдан авч, хөршүүддээ тараажээ.

Тойрог ба Гадасны хичээл зүтгэл

Сүмийн нэгж бүр нөхөрлөх, идэвхжүүлэх болон номлолын ажилд хэрэглэхээр Ensign болон Лиахона сэтгүүлүүдийг үнэгүйгээр хүлээн авчээ. Английн Чорлей гадасны гишүүд Улаан өндөгний баяраар сүм дээр тусгай концерт зохион байгуулж, найз нар, хөршүүд, идэвхгүй гишүүд болон чухал зочдыг урьж, ирсэн хүн болгонд Мормоны Ном болон 2008 оны гуравдугаар сарын Ensign сэтгүүлийг бэлэглэжээ.

Нигерийн Ле-лфэ дүүргийн Нийгмийн Халамжийн эгч нар Нийгмийн Халамжийн ойн баярыг тохиолдуулан ойр байдаг шоронд очиж гуравдугаар сарын сэтгүүлээс тараажээ. Английн Ньюкастл-Андэ-Лайм гадасныхан гэр бүл бүрт сэтгүүлийн нэг хувийг Улаан өндөгний баярт зориулсан онцгой Хүндэтгэлийн өдрийн ариун ёслолын цуглаанд оролцох урилгын хамт тараажээ. Энэ ажлын үр дүнд 1980-аад онд баптисм хийлгээд идэвхгүй байсан ах буцаж сүмдээ ирээд, сайн мэдээний дагуу амьдарч адислал болгоныг хүртсээр байна.

Тийм ээ, Бид Христийн шашинтан

Энэ дугаарт Аврагчийн тухай бичсэнээр Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаарх хүмүүсийн ташаа ойлголтыг залруулахад хэрхэн тусалсан тухай олон хүн бичжээ. Америкийн Аризона мужийн Флагстаф хотноо суудаг Барбара Мэйс эгчээс гэрийг нь цэвэрлэдэг эмэгтэй: “Би олон зүйлийг хараад таныг Есүс Христэд итгэдэг гэж ойлгож байна. Тийм байж болно гэж үү? Та хоёр мормон шүү дээ. Христэд итгэдэг гэж үү?” хэмээн асуужээ. Мэйс эгч түүнд гурван сарын Ensign сэтгүүлийг өгөөд яриагаа үргэлжлүүлжээ. “Тэр эмэгтэй сэтгүүлийг уншиж байгаад их чухал асуултууд асууж эхэлсэн бөгөөд хаалттай байсан зүрх сэтгэл нь нээгдэж байгааг би мэдэрсэн” гэж Мэйс эгч бичжээ.

Америкийн Нью Жерси мужийн Гарвууд дахь гэртээ энэ оны эхээр Майк болон Шаз Крамерийн гэр бүл үдэшлэг зохион байгуулахад, урьсан зочдынх нь зарим нь хожмын үеийн гэгээнтэн бус гэр бүл байлаа. Сүмийн талаар асуулт асуух гэж нэгэн гэр бүл бусдаас эрт ирсэн байв. Өөр сүмийн номлогч тэр найз нь биднийг Есүс Христэд итгэдэггүй талаар дурдахад, Крамер ах “Би зүгээр л гурван сарын Ensign сэтгүүлийг авч нүүрэн талын Христийн зургийг үзүүлээд, ‘үүнийг хар! Манай сүм Есүст итгэдэггүй юм шиг байна уу?’” гэж асуусан. Тэр хүн сэтгүүлийг аваад, тэр долоо хоногтоо л номлогчдыг гэртээ урьж, олон асуултандаа хариулт олж авсан юм.

Мөнхийн мэдээ

Сүмийн хангамжийн төвүүдээр дамжуулан 2008 оны гуравдугаар сарын Ensign болон Лиахона сэтгүүлүүдийг одоо ч та авах боломжтой. Тухайн сэтгүүлүүдийн агуулга болох Аврагчийн тухай цаг хугацаагүй мөнхийн мэдээ нь зөвхөн Зул сарын болон Улаан өндөгний баяруудаар зогсохгүй, хүссэн үедээ гишүүд тайвшралыг олох, үнэн сургаалыг заах, бусадтай Их Эзэн Есүс Христийн талаарх баттай гэрчлэлээ хуваалцахад ашиглаж болно. Бид зөндөө олон хүний амьдралд аз жаргалыг авчрах боломжтой.

Хэвлэх