Асуултын картууд ба Залуучуудын Бат Бөх Байдлын Төлөө товхимлын картууд
БИД ЯАГААД ТАМХИ ТАТАЖ, АРХИ УУДАГГҮЙ ВЭ?
Тэнгэрлиг Эцэг Өөрийн хүүхдүүддээ бие махбодоо хайрлан хамгаалж байхыг зарлиг болгосон юм. Бид тэжээлллэг хоол идэж, байнга дасгал хийж, сайн унтаж амрах ёстой. Эдгээр зүйлүүдийг хийснээр бид аливаад донтохгүй байж амьдралаа хянаж чадна. Мөн бид цовоо сэрэглэн ухаан, эрүүл бие махбодийн болон Ариун Сүнсний удирдамжийг авдаг.
Архи тамхи нь бидний бие махбод болон сүнсэнд хортой. Тэд донтолтыг бий болгодог бөгөөд бидний бие махбодийг гэмтээж, өөрсдийгөө хянахыг сулруулж, амьдрах насыг богиносгодог. Бид бие махбод, ухаан санаа, сүнслэг байдлаараа хүчирхэг байхыг хүсдэг учраас цай, кофе мөн мансууруулах болон химийн бодисыг хэрэглэдэггүй.
ХАРААЛ БҮДҮҮЛЭГ ҮГ ХЭРЭГЛЭХИЙН БУРУУ НЬ ЮУ ВЭ?
Арван Зарлигийн нэгэнд “ Эзэн өөрийнх нь нэрийг дэмий дурдагчийг шийтгэлгүй орхихгүй” гэдэг болохоор бид Бурхан болон Есүс Христийн нэрийг үргэлж бишрэл хүндэтгэлтэйгээр хэрэглэх хэрэгтэй. Хараал, бүдүүлэг үг хэллэг эсвэл дохио зангаа болон бусармаг тоглоом шоглоом нь Их Эзэн болон бусдыг доромжлон гутааж буй хэрэг юм.
Үг яриа чинь чамайг хэн бэ гэдгийг чинь тодорхойлдог. Цэвэр болоод ухаалаг үг яриа чинь чамайг ухаалаг болоод эрүүл ухаантайг чинь илтгэдэг. Бид бусдыг магтан урамшуулах хэллэг хэрэглэснээр бие биеэ хайрла гэсэн зарлигийг биелүүлж буй хэрэг юм. Мөн бид бусдыг цэвэр үг хэллэг хэрэглэхийг урамшуулан дэмждэг.
БИД ЯАГААД 16 НАСНААСАА ӨМНӨ БОЛЗОЖ БОЛОХГҮЙ ВЭ?
Нөхөрлөл нь агуу боловч бусадтай эрт болзож эхлэх нь ёс суртахуунгүй явдал руу хөтөлж, та нартай танилцах залуучуудын тоог багасгаж бас гэрлэх хүнтэйгээ танилцах тохиолдлуулаас чинь салгана. Бүх өсвөр насныхан болзох хэрэггүй ба бүр хүсэх ч хэрэггүй. Гэсэн ч бид бүх насныхны сайн нөхөрлөлийгдэмжих хэрэгтэй.
Бид болзож эхлэхдээ хэсэг бүлгээрээ аль эсвэл хоёр хоёроороо явж эерэг, хямд төсөр бас бие биенээ таньж мэдэхэд тустай зүйлсийг хийхээр төлөвлө. Болзож буй залуу охин залуу хөвгүүн нь бие биенийхээ жишгийг сахихад туслах мөн бие биенийхээ нэр төр, ариун журмыг хамгаалах үүрэгтэй.
МОРМОНЧУУД ХРИСТЭД ИТГЭДЭГ ҮҮ?
Бид Есүс Христийг Бүтээгч болон Бурханы хүү гэдэгт итгэдэг. Есүс дэлхий дээр амьдарч байхдаа бидэнд хайраар хамтдаа хэрхэн амьдрах талаар зааж жишээ үзүүлж төгс төгөлдөр амьдрал руу хөтлөсөн. Христийн Цагаатгалаар бид нүглүүдээсээ аврагдаж Түүнийг дагаснаар бид аврагдах болно гэдэгт бид итгэдэг.
Ням гараг бүр бид сүмдээ ирж ариун ёслолоос хүртсэнээр Түүний зарлигуудыг дагаж мөн Түүнийг үргэлж санах болно гэсэн амлалтаа шинэчилдэг.
Бид Есүс Христэд хайртай. Бид Есүс Христийг шүтэн биширдэг. Тэр бол бидний Аврагч мөн Гэтэлгэгч.