БУСДАД ҮЙЛЧЛЭХ НЬ
Та сүмийнхээ дуудлагад, гэр, сургууль, амьдардаг газартаа бусдад үйлчил. Хэнд үйлчлэх, мөн тэдний хэрэгцээнд хэрхэн туслахаа мэдэхийн тулд өдөр бүр Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Бенжамин хаан хэлэхдээ, “бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” гэжээ (Moзая 2:17). Бусдад туслах маш олон арга замууд бий, харин чин сэтгэл болон хайр нь түлхүүр нь юм. Энд хэрхэн үйлчлэх талаар зарим нэгэн санаанууд байна.
-
Гэр бүлдээ үйлчлэх үйлчлэл хамгийн эхэнд байдгийг бүү март.
-
Үйлчлэхдээ хувь хүн бүрийн хэрэгцээнд тохируулахаа сана. Хэн нэгний сонирхол, хэрэгцээний талаар бод.
-
Үйлчлэлийн энгийн хэлбэрүүдийг төлөвлөн үүндээ бусдыг оролцуул.
-
Инээмсэглэл, өгөөмөр тусламж, анхааралтай сонсох, чин сэтгэлийн урамшуулал, сайхан сэтгэлийн үйл хөдлөлүүд нь үйлчлэлийн чухал хэлбэрүүд юм.
-
Мозая 4:21-д өгсөн зөвлөгөөг сана. Бусадтай өгөөмрөөр хуваалц.