Хариулт өгдөг хүн
Кристен Монзоны найзуудад асуулт гарвал тусламж хүсэн түүн рүү ирэхээ мэднэ.
Хэрэв чи садар самууны асуудалд орвол яах вэ? Нэгэн өдөр Парагвайн Асунсионы Кристен Монзон сургууль дээр нэг найзаасаа тоглоомуудыг нь тоглож үзэхээр гар утсыг нь гуйж авчээ. Гэтэл дотор нь порнографи зургууд хадгалагдсан болохыг мэдсэн байна.
Кристены толгойд найз нь яах хэрэгтэй талаар ямар нэгэн эргэлзээ байсангүй, тэр найздаа туслахын тулд эдгээр порнографийн зургуудыг устгахыг зөвлөв. Кристен түүнд эдгээр зургууд нь яаж түүнийг гэмтээж болохыг тайвнаар тайлбарлаж өгөөд, “Хэрэв чи эцэг хүн байсан бол хүүдээ үүнийг үзүүлэхийг хүсэхгүй л байх байсан” гэв.
Кристений найздаа хэлсэн зүйл нь “Залуучуудын Бат Бөх Байдлын Төлөө” товхимолын хэсгээс байсан ажээ. Тэр хэлэхдээ энэ товхимолын хэсэг бүр нь өөрийнх нь амьдралд үргэлж тус болдог гэсэн билээ. “Би үүнгүйгээр байж чадахгүй” гэж тэр хэлдэг. Тэр сургуулийнхаа хэдэн найзад энэ номын нэг хувийг өгсөн байна. Тэр найзууддаа онцгой асуудлууд тулгарах үед үүнээс удирдамж авахыг зөвлөжээ.
Амьдралд уруу таталт тохиолдсон үед хаанаас тусламж эрэх вэ? Кристен найзуудад нь нийтлэг тохиолддог архи, донтонт гэх мэт олон уруу таталтуудын талаар мэддэг. Найзуудынх нь зарим нь гэртээ интернэттэй ба тэд хялбархнаар порнографийн уруу таталтанд орох нь бий.
Сургуулийн найзууд нь асуудалд орсон үедээ Кристен болон түүний ах Жимми тэр хоёрт итгэж тусламж хүсэн асуухаар ирдэг, учир нь энэ хоёр Хожмын Үеийн Гэгээнтнүүд бөгөөд тэдэнд туслах хариултуудыг үргэлж мэдэж байдаг юм. Тэр хоёулаа ангийн найз нөхдийн дунд их хүндлэгддэг. Кристений ангийнхан түүнд итгэл хүлээлгэн сурагчдын төлөөлөх зөвлөлд сонгосон байна. Бусад ажлын хажуугаар сургууль дээр ямар нэгэн асуудал гарсан үед түүнийг төлөөлүүлэхээр даалгадаг юм.
Ирээдүйгээ чи хэрхэн төлөвлөдөг вэ? Кристен бүрэн цагийн номлолын тухай мэдсэнээр түүний нэн тэргүүний зорилго нь тодорхой болсон гэв. Дунд сургуулиа төгсөөд мэдээллийн технологоор суралцана. Чи Мелкизедек санваар хүлээн авахаар бэлтгэж, дараа нь ариун сүмд орно, номлолд үйлчилнэ, дараа нь гэрлэнэ, энэ нь хэрхэн өөрийгөө бэлтгэхэд чинь туслах болно гэв.
Кристений хувьд сүмийн сургаалууд болон түүхийг судалдаг. Үнэндээ түүний хамгийн дуртай түүхүүд гэвэл сүмийн түүх юм. Жишээлбэл, 1834 онд Сионы цугларалтын үеэр, эмх замбараагүй бөөгнөрсөн хүмүүс хуаран руу дайран орж ирэх аюул тулгарсан бөгөөд энэ үед Бошиглогч Иосеф Смит үүнийг Их Эзэн зөвшөөрөхгүй хэмээх илчлэлтийг авсан байна. Тэр орой нь аюултай шуурга болж эмх замбараагүй цугларсан олныг тараасан ажээ.1 Энэ түүх Кристенийг их зоригжуулдаг. Тэр ирээдүйдээ бэлтгэхдээ юунаас ч айх хэрэггүй юм, учир нь Их Эзэн Өөрт нь үйлчилдэг тэдгээр хүмүүсээ хамгаалдаг гэдгийг энэ түүхээс тэр мэдэж авсан билээ.
Өөрийн гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ? Кристений нэг арга нь Иосеф Смитийн амьдралыг сурч судлах юм. Тэр С ба Г 135:3-д Иосеф Смитийн тухай хэлсэн “энэ дэлхийн хүмүүний авралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол үүн дээр амьдарч асан аль ч хүнээс илүү ихийг хийсэн юм” гэсэн үгийг эш татсан бөгөөд нэмж, “Иосеф Смитийн тухай мэдсэнээр амьдрал маань өөрчлөгдсөн юм гэсэн билээ.
Тэр хэлэхдээ, сүмийн түүхийг судалснаар “таны одоогийн энэ амьдрал чинь ямар чухал болохыг мэдэх болно” гэсэн. Өөр нэг түүний дуртай түүх бол 1856 оны үед Мартины гар тэрэгний багт тусалж явсан залуу эрэгтэйчүүдийн түүх юм. Тэр залуу хөвгүүд ядарч туйлдан, маш их зовлон бэрхшээлийг туулан анхдагч нарын хамт Свитуотер голын хүйтэн усаар туулж тэргийг чирч явсан билээ.2 Хэрэв, би тэр үед байсан бол бас тэдэн шиг эрэлхэг зориг гаргаж өөрийгөө туршин явах л байсан гэж тэр ярилаа.
Сайн мэдээ яагаад амьдралд чинь чухал вэ? Кристенд энэ асуултанд хариулт байдаг. Аароны санваарын зэрэгтний хувьд тэр өглөө бүр Парагвайн Капиата гадасны семинарын хичээлд бусад хүүхдүүдийн хамт оролцдог. Семинарын анги нь түүний гэр бөгөөд ээж нь түүний багш юм.
Түүний хайртай өвөө нь гэнэт нас барах үед Тэнгэрлиг Эцэгийн авралын төлөвлөгөө түүнд тусласан. “Сайн мэдээ бидэнд өгдөг тэр найдвар, амар амгаланг хүлээн авснаа” хэлсэн билээ.
Амьдралын хэсэг бүрд сайн мэдээ түүнд тусалдаг гэж тэр хэлдэг. “Судрууд нь Тэнгэрлиг Эцэгээс ирсэн илчлэлтүүд гэдгийг би мэднэ. Энэ бол үнэний сүм, би Есүс Христ амьд гэдгийг мэднэ” хэмээн тэр гэрчилсэн юм.