2008
ИТГЭЛТЭЙГЭЭР УРАГШИЛ.
2008 оны аравдугаар сарын


ИТГЭЛТЭЙГЭЭР УРАГШИЛ.

Дэлхий Таныг харж байна.

Их Эзэнд болон Түүний Сүмд үнэнч бай. Өдөр бүр залбирч, судраас унш. Гэрээнүүдээ сахиж, Сүнсний шивнээг сонс. Бэрхшээл сорилтуудтай тулгарах үед Их Эзэн та нарт тусална.

Энэ нь итгэлээр урагшлах цаг юм. Энэ нь Бурханы тушаалуудыг дагах цаг үе юм. Энэ нь залбиралтай, дуулгавартай байснаар итгэлээ шалгах цаг билээ. Эдгээр жишгүүд, заавруудыг мөрдөн биелүүлж итгэлээ шалгаснаар та бүхэн баяр хөөрийг мэдэрч, бусадтай итгэл үнэмшил мөн сайн мэдээг хуваалцах илүү боломжуудыг олох болно. Эдгээр жишгүүдээр амьдарснаар та нар эрх чөлөөг мэдэрч, уруу таталтаас хол байх болно.

Та итгэлээр урагшилснаар, Их Эзэн Өөрийн Сүнсийг дээрээс тань юүлэх бөгөөд та амлагдсан адислалуудыг авах болно. Та Түүний Сүнсээр удирдуулснаар, юу хийх, нөхцөл байдалд хэрхэн хариулахаа мэдэх бөгөөд, та баптисмын гэрээгээ үргэлж сахин, Түүнийг дурсан санах болно.

Бүх үеийн залуу удирдагчид итгэлээ сорьж, дуулгавартай байдлыг чанд биелүүлэх шаардлагатай байсан. Нифай, Иосеф Смит, Рут болон бусад олон залуу хүмүүс Их Эзэн болон Түүний бошиглогчдод дуулгавартай байж чадсан учраас тэд итгэлээр бүх зүйлсийг хийж байсан билээ.

Та нар бол тэдний залгамж үе бөгөөд Их Эзэний удам, хаад дээдсийн үе удам, бошиглолын үе удам юм. Сайн сайхан, гэрэл гэгээг эрж хайж буй энэ дэлхийнхэнд та нарын итгэл их өөрчлөлтийг авчрах болно. Энэ дэлхийнхэн та нараас үлгэр, загвар, удирдамж авахаар харж байна. Иймээс, “Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, Тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулж болохын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” (Maтай 5:16).