2008
Би Түүний үйлчлэгч болно
2008 оны аравдугаар сарын


Хуваалцах цаг

Би Түүний үйлчлэгч болно

“Тиймийн тул, та нар Бурханы өмнө буруугүй зогсож болохын тулд та нар бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа түүнд үйлчлэхээ мэдэгтүн” (C ба Г 4:2).

Нифайчуудын агуу номлогч Аммон леменчүүдийн нутагт одож “Бурханы үгийг тэдэнд тунхагласан” (Алма 17:12 ). Аммон тэдний нутгийн хилд хүрч ирэхэд леменчүүд түүнийг бариад хаан дээрээ аваачив. Хаан Аммаоноос уг нутагт амьдрах хүсэлтэй эсэхийг нь асуув. Аммон хаанд үйлчлэгч нь болж болох эсэхийг асуудаг.

Аммон хаанд бүх зүрх сэтгэл, хүч чадал, оюун хийгээд чадлаараа үйлчлэв. Тэр хүмүүст хайраа үзүүлэв. Тэр хүч чадлаараа хааны хонин сүрэг болон зарц нарыг хамгаалав. Тэр сайн мэдээнээс суралцаж мөн хаантай үүнийгээ хуваалцав. Сайн мэдээний дагуу амьдрахын тул тэр өөрийн бүх хүч чадлаараа тууштай шургуу байв. (Алма 17-18-ыг үз.)

Хүүхдийн хэсгийн “I Will Be Valiant” (Children’s Songbook, 162) дууны үг нь биднийг Аммонтай адил байхыг сануулдаг.

Есүсийн сургаалыг дагадаг

Хайраар Түүний хүмүүст үйлчилдэг

Хожмын үед түүний ажлыг хийх

Зоригт үйлчлэгчид Их Эзэнд хэрэгтэй

Аммоны үйлдсэн шиг бид ч бас бусдад үйлчлэхийг сурч чадна. Бид эргэн тойрныхоо хүмүүст ялангуяа гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө хайраа харуулж чадна. Бид найрсаг байж, бусдад туслах зэрэг сайн үйлийг хийхэд хүч чадлаа зориулж чадна. Эцэг эх, багш нараа сонсож, судруудыг уншиж, сайн мэдээнээс суралцахад оюун бодлоо зориулж чадна. Бид зөв зүйлийг хийхдээ тууштай шаргуу байхыг сонгож чадна.

Би түүний үйлчлэгч болно

Гэрээгээ зоригтойгоор дагах болно

Би үнэнийг хамгаалах болно, би зөвийг хамгаалах болно

Их Эзэн надад найддаг

Үйл ажиллагаа

Зууван дугуйнуудыг хайчилж аваад ар талаар нь цавуудаж наа. Дөрвөн тэгш өнцөгтийг хайчилж аваад таллаж нугалаад ар талыг нь цавуудаж тэгш өнцөгт болгож хооронд нь наа. Хөдөлгөөнт дүрсийн оройн дугуй хэсгийг хайчилж, тэмдэглсэн газруудад нүхлэ. Зууван дугуй дотор өөрийнхөө зургийг наах буюу зур. Зууван дугуй доторх зургийн дээд тал дээр бас дөрвөн тэгш өнцөгт бүр дээр нүх гарга. Хөдөлгөөнт дүрсийг дуусгахын тулд утас ашигла. Их Эзэнд болон бусад хүмүүст үйлчлэхийг өөрт чинь сануулах газарт хөдөлгөөнт дүрсийг өлгө.