ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ
Сайн сайхан үзвэр үйлчилгээг сонго. Бүдүүлэг, ёс суртахуунгүй, хүчирхийлэлтэй, садар самууантай зүйлсээс зайлсхий. Бурханы жишгүүдийг баримтлахаа амла.
Бидний эргэн тойронд буй олон үзвэр үйлчилгээнээс сонгох нь хэцүү мэт санагдах нь бий. Биднийг дэмжин сайжруулах үзвэрийг сонгоход туслах хэдэн удирдамжийг өгье:
-
Видео тоглоом болон киног үзэхийн өмнө тэдгээрийн агуулга, тайлбарыг нь олж мэд.
-
Уг тоглоом буюу кинонд тохиромжгүй зүйл, асуудал байгаа эсэхийг өөрөөсөө асуу. Сүнснээс холдуулах аливаа зүйлcээс зайлсхий.
-
Хэрэв энэ нь тохиромжгүй зүйл байвал, шууд унтраагаад гарч яв.
-
Сургамж авч болох, оюун санааг чинь сэргээх тоглоом, кино, хөгжмийг эрж хай.
-
Телевиз, гар утас, компьютероос хол, аялах, дугуй унах, шинэ ур чадвар эзэмших, өөр соёл заншилд суралцах боломжуудыг нээн илрүүл.
-
Оюун санааг чинь идэвхжүүлэх, бие бялдрыг чинь сайжруулах тийм үйл ажиллагаануудад оролц.