НАЙЗ НӨХӨД
Энэ нь би байж болох байсан.
Та нарын өндөр жишгийг ойлгож хүндэтгэх найз нөхдийг сонго. Бүх хүмүүстэй нөхөрсөг хүндэтгэлтэй харьц. Өөр шашинтай найз нөхдөө сүмийн арга хэмжээнүүдэд урь. Хөрвүүлэгдэгсэд болон идэвх султай гишүүдэд хүрч ажилла.
Намайг долоон настай байхад, нэгэн охиных энд нүүж ирсэн бөгөөд бид найзууд болсон юм. Бидний сонирхол адил байсан бөгөөд, бие биедээ сайн нөлөө үзүүлдэг байсан билээ. Эцэг эх маань бидэнд ухаалагаар сонгохыг заасан байсан учраас бид зөв сонголтуудыг хийдэг байв.
Бид зургадугаар ангид байх үедээ доогуур жишиг бүхий хүүхдүүдтэй нэгдсэнээр буруу сонголт хийсэн юм. Дараа жил нь би өөр сайн жишгийг баримталдаг найзуудтай болсноор дахин зөв сонголтуудыг хийж эхэлсэн. Гэвч надад нэг л асуудал байсан нь, би нөгөө найзтайгаа үргэлж уулзан цагийг хамт өнгөрөөсөөр байв.
Дагах ёстой жишгүүдийг баримтлах нь надад хэцүү байдаг байв. Бүх амьдралынхаа туршид надад өндөр жишгийг барин, сайн найз нөхдийг сонгохыг зөвлөдөг байсан билээ. Яагаад энэ нь ийм чухал болох талаар өөрт маань ямар нэгэн гэрчлэл байгаагүй болохоор энэ нь зөв зүйл гэдэгт зөвхөн итгэх л хэрэгтэй байсан. Зун өнгөрч, наймдугаар ангид орсон жилээ бид уулзалдахаа больж өөр өөр замыг сонгон салж явсан.
Энэ шийдвэрийн улмаас ирсэн адислалуудыг би нилээд сүүлд олж харсан билээ. Манай ангийн хэдэн хүүхдүүд сургууль дээр архи авчирч зарим охидуудыг уухыг ятгаснаар тэд бүгдээрээ таагүй, хэцүү байдалд оров. Би эдгээр охидын нэг байж болох байсан. Хэрвээ би тэдэнтэй хамт байсан бол итгэлдээ тууштай хэвээр үлдэх хангалттай хүч надад байх байсан эсэхийг би мэдэхгүй.
Надад тохиолдож болох байсан муу үр дагавруудын талаар бодонгуут, би ялснаа, даван гарч чадсанаа мэдэрсэн. Би муу зуршилтай болж, хуулийг зөрчсөнөөр, эцэг эхийнхээ найдварыг хөсөрдүүлж, хамгийн гол нь, Тэнгэрлиг Эцэгийнхээ надад өгсөн итгэлийг алдаж болох байсан.
Бошиглогчийн хэлснээр, өндөр жишгээр амьдрах нь бидэнд хамгаалалт болдог гэдгийг би мэднэ. Энэ нь бидэнд тааламжгүй мэт санагдаж болох ч сүнсний болон, биемахбодийн хувьд мөн оюун санаанд маань бүр, бидний мэдэж чадахгүй тийм аргаар тусалдаг.