ТАЛАРХАЛ
Хийж ярьж байгаа бүхэндээ талархлын сүнстэй бай. Адислалуудынхаа төлөө Бурханд талархаж, хүмүүст баярласнаа илэрхийлж бай.
“Бид энэ дэлхий дээр гайхалтай цаг үед амьдарч байна. Бидний боломжууд хязгааргүй юм. Өнөөдөр энэ дэлхий дээр зарим нэгэн буруу зүйл байгаа ч гэсэн, бидэнд заадаг багш нар, биднийг удирддаг тохинуулагч нар, сайн сайхныг бий болгодог гэрлэлт, золиослол хийдэг эцэг эхчүүд болон бидэнд тусалдаг найз нөхөд гээд олон зөв зүйлс байдаг.
“Бид өөрсдийгөө болон бусдыг дэмжиж, сөрөг муу бодол, үйл ажлаас татгалзан, зүрх сэтгэлдээ талархлын үрийг суулгаж чадна. Хэрэв ач тусыг мэддэггүй зан чанарыг ноцтой нүгэлд тооцох юм бол, үүний оронд талархал хэмээх хамгаас чухал гайхамшигт зан чанар хүмүүст байх болно.
“… Бидний Аврагч Их Эзэн Есүс Христэд талархлаа өргөцгөөе. Түүний гайхамшигт сайн мэдээ нь “Бид хаанаас ирсэн юм бэ? Бид яагаад энд байгаа вэ? Бид үхэхээр сүнс маань хаашаа очих вэ?” гэх мэт амьдралын чухал асуултуудад хариултыг өгдөг билээ.
Ерөнхийлөгч Tомас С.Moнсон, “An Attitude of Gratitude,” Лиахона, 2000 оны 5-р сар 4, 8.