2008
ЭРҮҮЛ МЭНД
2008 оны аравдугаар сарын


ЭРҮҮЛ МЭНД

Мэргэн ухааны үгийг сахь. Тэжээллэг хоол идэж, тогтмол дасгал хийж бас хангалттай унтах хэрэгтэй. Хар тамхи, архи, кофе, цай ба тамхины төрлийн бүтээгдэхүүнүүдийг бүү хэрэглэ. Жоргүйгээр авч болдог эмнүүдийг буруугаар бүү хэрэглэ. .

Өөрийн биеийг эрүүл байлгах нь амьдралын стрессээс хамгаалах болно. Мэргэн ухааны үгийг дагадаг хүмүүст, Тэнгэрлиг Эцэг гайхалтай амлалтуудыг өгсөн байдаг:

“Эдгээр айлдваруудыг санаж мөн хэрэгжүүлдэг бүх гэгээнтнүүд хүйсэндээ эрүүл энхийг хийгээд яснууддаа чөмөг хүлээн авах болно;

“Мөн мэргэн ухаан хийгээд мэдлэгийн агуу сан хөмрөгүүдийг, бүр нуугдмал сан хөмрөгүүдийг олж авах болно;

“Мөн гүйхэд мөн ядрах нь үгүй, мөн алхахад мөн цуцах нь үгүй байх болно.

“Мөн устгагч тэнгэр элч, Израйлын хүүхдүүдийн дэргэдүүр өнгөрсний адил тэдний дэргэдүүр өнгөрч, мөн тэднийг хөнөөхгүй байх болно хэмээх амлалтыг Их Эзэн бибээр тэдэнд өгч байна” (С ба Г 89:18-21).

Хэвлэх