БЭЛГИЙН ХАРИЛЦААНЫ ЦЭВЭР АРИУН БАЙДАЛ
Өөрсдийгөө бэлгийн харилцааны хувьд цэвэр ариун байлга. Гэрлэлтэс өмнө ямар ч бэлгийн харилцаанд бүү ор. Бэлгийн харилцааны мэдрэмжүүдийг өдөөх үйл ажиллагаа болон ярианд бүү оролц. Ижил хүйстэнтэйгээ бүү явалд. Хүчин, гэр бүлийн хүчирхийлэл, болон бусад бэлгийн харилцааны хүчирхийллийн хохирогч болсон бол тусламж эр.
“Хүнтэй дотносох асуудлыг чи хүлээх хэрэгтэй! Чи бүх зүйлээ өгч чадах хүртлээ хүлээх хэрэгтэй, хуулийн дагуу гэрлэх хүртлээ бүгдийг чи өгч болохгүй. Хэрэв тэнгэрийн зөвшөөрөлгүйгээр бие махбодийн таашаалыг урьтал болгох юм бол, чи хожмын үнэнч хайр сэтгэлдээ, оюун санаандаа болон биемахбодидоо сэв суулгах аюулт байдалд аз турших болно. Та нандигнан хадгалах ёстой зүйлээ хайнга байдлаар гээснээ мэдэж, энэхүү ариун журамт байдлыг зөвхөн Бурханы ивээлээр олж авч болохыг мэдэн харамсах болно. Хуримынхаа өдөр мөнхийн хамтрагчдаа өгч чадах хамгийн сайхан бэлэг бол таны зөв зохистой авч ирсэн, цэвэр ариун бие байх болно.”
Арванхоёрын Чуулгын Ахлагч Жэффри Р.Холланд, “Хувийн цэвэр ариун байдал,” Лиахонa, 2000 оны аравдугаар сар, 42.