2018
Гэрлээрээ гэрэлтүүл
January 2018


Гэрлээрээ гэрэлтүүл

“Be a Light to the World” (Бригам Янгийн Их Сургууль дээрх онцгой цугларалт, 2011 оны 11-р сарын 1), speeches.byu.edu.

Let Your Light Shine

Бидний хүн нэг бүр дэлхий дээр Христийн гэрэлтэй ирсэн. Бусдад харагдаж, тэднийг байлдан дагуулахаар гэрлээ тод гэрэлтүүлэх эсэх нь биднээс шалтгаална. Хэрэгтэй байгаа итгэлээ хадгалж үлдэх нэг арга зам бол судруудыг судалж, залбирах явдал юм.

Та нар гэрчлэлийнхээ галыг бадрааснаар бусдад зөв шударга байдлын гэрлэн дохио байх болно. Аврагч “хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” (Матай 5:16) гэж хэлсэн билээ.

Бидний гэрлээрээ гэрэлтүүлэх боломж хязгааргүй. Тэдгээр боломж өдөр бүр биднийг хүрээлэн байдаг. Бид Аврагчийн үлгэр жишээг дагаснаар гэр бүлийн гишүүн, найз нөхөд эсвэл огт танихгүй ч бай хамаагүй, эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралд гэрэл болдог.

Бид дэлхийн гэрэл болж чадна. Харанхуйд гэрлээ асаахад гэрэл өрөөг дүүргэдэг шиг зөв шударга байдлын жишээ болох нь улам бүр харанхуйлж байгаа дэлхийг гэрлээрээ гэрэлтүүлэхэд тусалж чадна.

Найзууд аа, төлөөлөгч Паулын хэлснээр бид “итгэгч хүмүүст үлгэр дуурайл” (1 Тимот 4:12) болж чадна. Бид үргэлж Христийн дагалдагчид гэдгээрээ танигдаж, дэлхийн “гэрэл мэт” (Филиппой 2:15) үзэгдэж чадна.