2018
Хөнгөн зуушнаасаа хуваалцаж, инээмсэглэлээ бэлэглэх нь
January 2018


Гэрлээрээ ГЭРЭЛТҮҮЛ

Хөнгөн зуушнаасаа хуваалцаж, инээмсэглэл бэлэглэх нь

Sharing Snacks and Smiles

Биднийг Сэм, Анастасия гэдэг бөгөөд бусадтай хуваалцах замаар ГЭРЛЭЭ ГЭРЭЛТҮҮЛЭХИЙГ хичээдэг.

Бид яаж туслах вэ?

Бид АНУ-ын Флоридад амьдардаг бөгөөд тэнд гэр оронгүй олон хүн байдгийг харж болно. Бид тэдэнд хэрхэн туслах талаар бодсон юм. Есүс өлссөн, хоол унд хэрэгтэй хүмүүсийг хооллодог байсан. Тиймээс бид онцгой нөхцөл байдалд зориулсан хөнгөн зуушны цуглуулга бэлдэхээр шийдэв.

Хүнсний зүйлс худалдаж авсан нь

Бидний найз Жоа нэг долларын дэлгүүрээс хоол хүнс худалдаж авахад маань тусалсан.

Цуглуулга хийсэн нь

Бид үр тарианы жигнэмэг, бяслагтай савхан талх, өөр бусад амттай зуушны цуглуулга хийсэн. Сэм бүр идэж үзсэн гээч!

Гайхалтай!

Цуглуулгаа хуваалцсан маань бидэнд инээмсэглэл хайрласан юм. Зарим хүн “Баярлалаа!,” “Гайхалтай!” гэж хэлсэн.

Илүү олон цуглуулга

Ээж маань төслийн талаар интернэтэд оруулахад энэ тухай ганц бие залуучуудын салбарынхан олж мэдсэн байлаа. Тэд манай орон нутгийн гэр оронгүй хүмүүсийг орогнуулах газарт зориулан 100 цуглуулга нэмж хийсэн. Орогнуулах газар тэдгээрийг гэр оронтой болоход туслах хөтөлбөрт хүмүүсийг хамруулахаар урихдаа ашигласан байв. Үүнд бид хэчнээн их баярласан гээч!