Ариун сүмд орохыг хялбаршуулах нь: Ариун сүм рүү хийх аяллыг хөнгөвчлөх 6 зөвлөгөө
Ариун сүм рүү явахад тань садаа болох маш олон зүйл байдаг. Бид ариун сүм рүү хийх аяллыг илүү хөнгөвчлөх зөвлөгөөгөө Фэйсбүүк дээр хуваалцахыг та нараас хүссэн бөгөөд тэдгээр зөвлөгөөний нэг нь ийм хуанлитай байх явдал юм. Та шахуу хуваарийнхаа хажуугаар цаг гарган ариун сүм рүү өөрөө явах гэж байгаа эсвэл найздаа хань болж явах гэж байгаагийн аль нь гэдгээс үл хамааран эдгээр зөвлөгөө ариун сүмд илүү ойр ойрхон орохоос ирдэг адислалуудыг хүлээн авахад танд тусалж чадна.
Хүүхдүүдтэй гэр бүлүүд
Болздог өдрөөрөө ариун сүмд ор. Болздог аль нэг өдрөө ариун сүмд орох аялал болго. Та оройн хоол идэх юм уу кино үзэхийн оронд ариун сүмд орж байгаа учраас эхнэр, нөхөртэйгөө болзоонд явах үедээ хүүхдүүдээ харуулах гэж хийдэг зүйлээ өөрчлөх хэрэггүй. Та хоёр хамтдаа цагийг сайхан өнгөрүүлээд зогсохгүй ариун сүмд ороход ирдэг адислалуудыг авна.
Хүүхдүүдээ ээлжлэн хар: Та хоёрыг ариун сүмд байх хооронд хүүхдүүдтэй чинь хамт тоглох боломжтой гэр бүлийг ол. Дараа нь тэдний хүүхдүүдийг харж өг.
Зугаалга, тоглоом наадам болго: “Ариун сүмд орсноор ирдэг амлагдсан адислал” өгүүлэлд гардаг гэр бүлтэй адил үүнийг нэг өдрийн эсвэл амралтын өдрүүдийн аялал болго. Гэр бүлээ авч яв. Эцэг эхийн аль нэг нь ариун сүмд орсон хойгуур нөгөөх нь хүүхдүүдтэйгээ хамт зугаалж эсвэл ямар нэг төрлийн хоол эсвэл зууш идэж болно. Дараа нь ариун сүмд орсон нэг нь хүүхдүүдтэйгээ хамт цэцэрлэгт хүрээлэнд тоглож эсвэл ариун сүмийн эргэн тойронд алхаж байх зуур нөгөөх нь ариун сүмд орж болно.
Хүн бүр
Тусгайлан цаг гарга: Цаг зав, байршлын хувьд боломжтой бол тогтмол хуваарийн дагуу ариун сүмд ор (долоо хоног, сар, жил тутам). Тогтмол орох нь зөв төлөвлөх мөн ариун сүм рүү хийх аяллаа нэн тэргүүнд тавихад тань тусална.
Амлалт өг: Цаг гаргаад, амлалт өг. Хэрэв цаг гаргахад амаргүй байвал өглөө эрт оролдоод үз. Ариун сүмүүдэд өглөө эрт хүн цөөхөн байдаг.
Хамт явах хүн ол: Хэрэв танд ганцаараа ариун сүмд орох урам зориг бага байгаа бол хамт явах нэг найзыг ол. Гэрийн болон айлчлагч багш нартай эсвэл тойргийн гишүүдтэй холбоо барьж, ариун сүмд хамт оръё гэж хүсэхээс бүү эмээ.