Бидний орон зай
Би итгэлээ бодит болгосон
Найз Эрфрийтэйгээ ширээний теннис тоглож байх үед түүний хаалгыг хэн нэгэн гурвантаа тогшин бидэнд саад болов. Нутгийн маань аялга болох хилигаунонаар муухан ярьдаг нэгэн танил бус дуу хоолой сонсогдлоо.
Эрфрий тэднийг хүлээж байсан гэлтэй хаалга руу яарав. “Алив ээ” гэж тэр надад хэллээ. “Би чамайг найзуудтай минь уулзаасай гэж хүсэж байна!”
Тэд цагаан цамц, зангиатай байсан бөгөөд Эрфрийгийн дүүг баптисмд бэлтгэхийн тулд уулзахаар иржээ. Би тэдэнтэй англиар ярилцсан бөгөөд намайг Эрфрийгийн дүүд хичээл заах үед орчуулаад өгч чадах англи хэлтэй гэж үнэлсэн учраас надаас орчуулж өгөхийг хүссэн юм.
Миний зорилго бол зүгээр л идэвхгүй хэлмэрч байх явдал гэж би бодож байлаа. Гэвч тэдний үг зүрх сэтгэлд минь нэвтэрч эхлэхэд би идэвхтэй хэлмэрч болсон юм. Надад урьд өмнө хэзээ ч төрж байгаагүй, тайлбарлашгүй мөн удаан үргэлжилсэн аз жаргалын мэдрэмж төрсөн.
Тэр явдлын дараа би номлогчдоос гэр бүлд маань заахыг хүссэн юм. Гэхдээ тэднийг ирсний дараа эцэг эх маань хэзээ ч гэр бүлдээ мормон хүн байлгахгүй гэж хатуу шийдсэн.
Би баптисм хүртэхийг хүсэж байсан учраас итгэлээ бодит болгов. Би мацаг барьж, залбирч, тэдэнд үлгэр жишээ байхыг хичээсэн.
Хоёр жилийн дараа энгийн хичээл зүтгэл, Тэнгэрлэг Эцэгийн хайраар дүүрэн дэмжлэгийн ачаар аавын минь зүрх сэтгэл зөөлөрч, баптисмын зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зурсан юм. Сэргээгдсэн сайн мэдээний талаарх гэрчлэл минь миний хамгийн үнэтэй эд хөрөнгө гэдгийг хэлэхдээ би таатай байна.
Арнэл М, Нэгрос, Филиппин, Оксидэнтал
Хүүхдийн хэсгээс Залуу эмэгтэйчүүдийн анги руу
Надад шинэ нөхцөл байдалд дасахад үргэлж хэцүү байдаг. Иймээс би Хүүхдийн хэсгээс гараад, Залуу эмэгтэйчүүдийн анги руу орохдоо сандарч байсан. Эхлээд хөтөлбөр нь надад хачирхалтай санагдсан. Залуу эмэгтэйчүүд тэр чигээрээ өөр ертөнц байсан. Дуу дуулахгүй, хуваалцах цаггүй. Мөн долоо хоногийн дундуур Мючелийн арга хэмжээтэй.
Би зохицож, тав тухтай байхыг хүсэж байсан учраас шинэ хөтөлбөртөө дасан зохицохыг хичээж байлаа. Би маш их залбирсан ба улмаар шинэ хэвшилдээ дасан зохицож, бусад залуу эмэгтэйтэй нөхөрлөж эхэлсэн.
Өдөр хоног өнгөрөхийн хэрээр би яагаад Залуу эмэгтэйчүүдийн хөтөлбөрт хамрагдсанаа ойлгосон юм. Би сайн мэдээний талаар илүү сайн судалж, долоо хоног бүр арай илүү сайн байх илүү их боломжийг эдлэн, ариун сүмд орж, Их Эзэний өргөөнд Түүний Сүнсийг мэдрэх боломжтой байсан.
Одоо би Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт үнэхээр их талархаж байна. Би дасан зохицох боломжтой байсандаа мөн Тэнгэрлэг Эцэг маань надад тусалсанд баяртай байна.
Бэтани В, АНУ, Флорида
Цэвэр ариун сүнс бол тэмцээн уралдаанаас илүү чухал
Би наймдугаар ангид байхдаа номын клубт явдаг байсан. Бид сар бүр нэг номны тухай ярилцахаар уулздаг байсан бөгөөд жилийн эцэст хэний баг уг номны талаар хамгийн сайн мэдлэгтэй байгааг тодруулах тэмцээн зохиодог байлаа. Бидний дагаж мөрддөг цорын ганц дүрэм нь зөв зохистой ном унших явдал байсан юм.
Нэгэн удаа би дараачийн номоо уншиж эхлэхдээ зөв зохисгүй болохыг нь мэдэрсэн. Хэрэв би багаа ялаасай гэж хүсэж байгаа бол унших л хэрэгтэй байлаа. Би тэдний урмыг хугалж болохгүй. Хэдэн бүлэг уншсаны дараа байдал бүр дордож эхлэв. Эцэст нь би уншихаа больсон юм. Би унших ёсгүй гэдгээ мөн миний сүнслэг цэвэр ариун байдал тэмцээнд ялахаас илүү үнэ цэнтэй гэдгийг ойлгосон.
Гэхдээ би багийнхандаа хэлэхээс санаа зовж байлаа. Клубын уулзалтын өмнөх орой би тэдэнтэй ярилцах зориг өгөхийг Тэнгэрлэг Эцэгээс гуйн залбирсан юм.
Маргааш нь санаа минь маш их зовж байсан бөгөөд багийнхантайгаа хамт суулаа. Уулзалт эхэлсний дараа би уг номыг уншиж чадахгүй болсноо хүн бүрд хэлэх гэж байтал намайг хэлэхээс өмнө удирдагч босоод, уучлал хүсэв. Тэрээр номын жагсаалтад уг номыг оруулахаасаа өмнө уншиж үзээгүй гэдгээ мөн дотор нь юу бичсэн байгааг мэдээгүй гэдгээ тайлбарлаж, энэ номыг жагсаалтаас хасах болно гэж хэлсэн юм. Би гэртээ хариад, Тэнгэрлэг Эцэгт талархсан билээ.
Жишгүүддээ үнэнч байгаа үед Их Эзэн биднийг харж ханддаг гэдгийг би мэднэ. Тэр надад тусалсан шиг ийм нөхцөл байдал бүрд үргэлж санаа тавиад байдаггүй ч бидэнд зөв шийдвэр гаргах боломжийг үргэлж өгдөг.
Ашлэй А, АНУ, Юта