2018
Амьдрал минь ингээд төгслөө гэж үү?
January 2018


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Амьдрал минь ингээд төгслөө гэж үү?

Самсон Хо, Хятад, Хонконг

Би хоёр хөөрхөн хүүхэдтэй эрүүл саруул аав мөн гайхамшигтай, ажилсаг эхнэрийн нөхөр нь байлаа. Би тогтмол орлоготой сайхан ажилтай байв. Амьдрал төгс санагдаж байсан ч намайг тархи, хүзүү орчмын ховор төрлийн хавдар болох хамар залгиурын хавдартай гэж оношлох үед амьдрал орвонгоороо эргэж эхэлсэн.

Тэр үед би бишопын зөвлөхөөр үйлчилж байсан бөгөөд сүм дээр жил тутмын сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байхдаа хүчтэй өвдөж эхэлсэн юм. Би эмчид үзүүлж, лабораторийн олон шинжилгээ өгсний дараа тэр надад хамар залгиурын 4-р шатны хавдартай болохыг мэдэгдэв. Миний санаа зовж мөн айж байлаа. Амьдрал минь ингээд төгслөө гэж үү, нас барсны минь дараа гэр бүл маань яах бол гэж би шаналж байлаа. Би зөвхөн Тэнгэрлэг Эцэгт залбирснаар удирдамж, тайтгарал авч байв.

Би гурван өдрийн турш тасралтгүй залбирсны эцэст нэгэн намуун зөөлөн дуу хоолой “Бүү ай” гэж хэлж байгааг мэдэрсэн юм.

Тэр үеэс хойш үхлийн тухай айдас оюун санаанаас минь арилж билээ. Надад хэцүү хэвээрээ л байсан. Хоол идэж чадахгүй, унтаж ч чадахгүй хүчтэй өвдөх үе байсан ч би хэзээ ч бууж өгөөгүй бөгөөд Бурханаас нүүр буруулаагүй. Тэр надад тусалсан.

Би хавдартайгаа 18 жил гаруй хугацааны турш тэмцэж байна. Бурхан намайг хэр удаан амьдрахыг зөвшөөрөхийг би мэдэхгүй ч ах, эгч нартаа үйлчлэх боломжтой байгаадаа баяртай байна. Тэнгэрлэг Эцэг хэзээ ч биднийг орхидоггүй. Хэрэв бид Бурханаас адислал авахыг хүсэж байвал Түүнийг орхиж болохгүй.

Хэвлэх