2018
Түүнтэй ямар ч цаг үед, хаана ч байсан, бүхий л арга замаар холбоотой бай
January 2018


Айлчлагч БАГШИЙН зарчим

Түүнтэй ямар ч цаг үед, хаана ч байсан, бүхий л арга замаар холбоотой бай

Айлчлагч багшаар явах нь үйлчлэл юм. Есүс ямар ч цаг үед, хаана ч байсан үйлчилдэг байсан. Бид бас ингэж үйлчилж чадна.

Зураг
woman on cell phone

“Үйлчлэх” гэдэг нь хэн нэгнийг тайтгаруулах юм уу аз жаргалтай болоход нь тус нэмэр болон үйлчилж, асарч халамжлан, тусламж үзүүлэхийг хэлнэ. Харин айлчлагч багшаар явах нь айлчилж очдог хүмүүстээ үйлчлэх арга замыг олох явдал юм. Есүс Христ бүх хүнд ямар ч цаг үед, хаана ч байсан үйлчилдэг байсан. Тэрээр 5000 хүнийг хооллон, Мариа, Марта хоёрын дүүг нас барахад тэднийг тайтгаруулж, худаг дээр тааралдсан эмэгтэйд сайн мэдээгээ заасан. Тэр тэднийг чин сэтгэлээсээ хайрласан учраас энэ бүхнийг хийсэн.

Бид айлчлагч багшийн хувьд Христийн үлгэр жишээг даган, хайр бол бидний хийж буй бүх зүйлийн үндэс суурь гэдгийг санаж байх юм бол айлчилж очдог эгч бүрээ таньж мэдэн, хайрлах болно. Бид тухайн эгчид үйлчилж, итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь хэрхэн тусалж болохоо олж мэдэхийн тулд сүнслэг удирдамж авахаар залбирвал “тэнгэр элчүүд [бидэнтэй] хамтран ажиллахаас татгалзаж чадахгүй.”1

1842 онд Халамжийн нийгэмлэг анх зохион байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл үйлчилсэн эмэгтэйчүүд олон хүний амьдралыг адисалсаар ирсэн. Жишээлбэл, Жоан Жонсон хэмээх 82 настай бэлэвсэн эмэгтэй айлчлагч багшийн хамтрагчтайгаа 89 настай, уушигны хатгаатай хөрш дээрээ очиж, заадаг. Хөршийндөө сард ганцхан удаа очих нь хангалтгүй гэдгийг тэд олж харсан учраас долоо хоног бүр биечлэн уулзах юм уу утсаар биеийг нь асуудаг болсон.

Өөр айлчлагч багш нарын хувьд хариуцсан эгчдээ урмын үгтэй мессеж бичиж, э-мэйл илгээх нь тухайн сардаа хангалттай байж болно. Хувийн харилцаа тогтоох, хайраар сонсох хандлага нь айлчлагч багшаар явах ажлын мөн чанар юм. Орчин үеийн техник технологи болон цагаа олж нүүр тулан уулзах уулзалт нь бидэнд энэ ажлыг ямар ч цаг үед, хаана ч байсан, өөр олон арга замаар хийхэд тусалдаг.2 Харин энэ бол Христтэй адил үйлчилж байгаа хэрэг юм.

Зураг
Relief Society seal

Итгэл, гэр бүл, халамж

Эшлэлүүд

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит (2007), 563.

  2. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 9.5.1-ийг үзнэ үү.

Хэвлэх