Хүүхдүүдэд зориулав
Наманчлал бол бэлэг
Наманчлалын бэлэг нь харж, хүрч болдог бэлэг биш. Харин энэ нь мэдэрч болдог бэлэг. Энэ нь бид буруу сонголт хийсэн үедээ наманчилж, амар амгалан, аз жаргалыг дахин мэдэрч чадна гэсэн үг юм.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр үргэлж бидэнд наманчлахад тусална. Зураг бүрийг наманчлалын өөр өөр алхамтай тохируул.
Бид гэмшдэг.
Бид Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, юу болсныг хэлж, дараагийн удаа илүү сайн сонголт хийхэд туслахыг хүсдэг.
Бид уучлал гуйж, сайжрахыг хичээдэг.
Бид амар амгаланг мэдэрч, өршөөгдсөн гэдгээ мэддэг.