2018
Бүтээлтийн зорилго
January 2018


Биднийг дахин уулзах хүртэл

Бүтээх болсон зорилго

“He Slumbers Not, nor Sleeps,” Ensign, 1980 оны 5-р сар, 15–18-аас авав. Үг үсэг, цэг тэмдгийг стандартын дагуу болгов.

Бидний хүн нэг бүр гэр орноо дэлхий дээрх диваажин болгох боломжтой.

Зураг
couple with baby

Бүгдээрээ … дэлхийг бүтээх болсон зорилгыг авч үзье. Судруудад энэ нь … Бурханы охид, хөвгүүдэд мөнх бус оршихуйд амьдарч, зарлигуудыг дагаснаар Бурханы оршихуйд буюу ирсэн газраа буцаж очих зохистой гэдгээ батлах зорилготой хэмээн тодорхойлсон.

Дэлхийг бүтээснийхээ дараа “Бурхан, Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээе. …

Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв.

Мөн Бурхад хэлэв: Бид тэднийг адислах болно. Мөн Бурхад айлдав: Бид тэднийг үр төлтэй байж мөн өсөн үржиж, мөн дэлхийг бүрхэн, мөн үүнийг захирах болно” (Эхлэл 1:26–28) хэмээн хэлсэн.

Бурхан эмэгтэй хүнийг бүтээж, эрэгтэй хүнд авчраад:

“Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу” (Эхлэл 2:24) хэмээн айлджээ.

Тийм ээ, гэрлэлт нь Бурханаас томилогдсон бөгөөд эхнэр, нөхөр хоёрын талаар анх дурдагдсанаас хойш эрэгтэй, эмэгтэй хүн гэрлэх ёслол хийж эхнэр, нөхөр болдгийн нотолгоог судраас дахин дахин олж болно. Бид энд зүгээр л “ид[эж], уу[н], мөн баяс[ахын]” (2 Нифай 28:7) тулд ирээгүй. …

Бурхан бол мөнх бөгөөд Түүний бүтээсэн зүйлс, үнэн нь мөн адил мөнх гэдгийг судруудаас суралцаж болно гэдгийг бид ойлгох нь чухал. Тиймээс Тэрээр Еваг Адамтай гэрлүүлсэн бөгөөд уг холбоо нь мөнхийн билээ. …

… Эцэг эхчүүд шууд утгаараа Тэнгэрлэг Эцэгийнхээ сүнслэг үр хүүхдүүд гэдгээ мөн бусдад мөнх бус махбодыг өгөх үүрэгтэй хэмээх амьдралынхаа зорилгыг ойлгох юм бол гэрт нь ирэх хүүхэд бүрийг Бурхантай хамтарч бүтээсэн гэдгээ ухааран ойлгож, үр хүүхэд төрүүлэх гайхамшигт үйлсэд баярлах болно.

Бидний хүн нэг бүр Есүс Христийн сайн мэдээ болон Бурханы зарлигуудыг сахиж, Түүнтэй хийсэн гэрээгээрээ дамжуулан өөрийгөө болон үр хүүхдүүдээ Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очиход бэлдэх явцдаа гэр орноо дэлхий дээрх диваажин болгох боломжтой гэдгийг би мэднэ.

Хэвлэх