2018
Наманчлах шийд гарга
January 2018


Өсвөр ҮЕИЙНХЭНД ЗОРИУЛАВ

Наманчлах шийдвэр гарга

young woman

Ерөнхийлөгч Монсон: “Бидний үүрэг хариуцлага бол дундаж түвшнээс чадварлаг руу, бүтэлгүйтлээс амжилт өөд өгсөх явдал юм. Бидний үүрэг даалгавар бол өөрсдийгөө байж болох хамгийн сайн түвшинд аваачих явдал юм” хэмээн тайлбарласан. Олон хүн нэгдүгээр сарыг илүү их инээмсэглэх, эрүүл хоол идэх юм уу шинэ ур чадвар эзэмших гэх мэт өөрчлөгдөн сайжрах зорилго, зорилт тавихад зориулдаг. Хэдийгээр эдгээр зорилго таныг өөрчлөгдөн сайжрахад тусалж болох ч өөрчлөгдөх хамгийн сайн арга зам бол наманчлал юм.

Наманчлах нь хэцүү хэдий ч бэлэг билээ. Бид Есүс Христэд найдаж, нүглээ наманчлах юм бол өсөж хөгжих боломжтой. Ерөнхийлөгч Монсон: “Бидний Аврагч, Есүс Христ [авралын] төлөвлөгөөний зайлшгүй нэгэн чухал хэсэг билээ. Түүний цагаатгагч золиослолгүйгээр бүх хүн төөрөлдсөн хэвээрээ үлдэх байсан” хэмээн хэлсэн. Та наманчлалаар дамжуулан өөрийн нүглээс цэвэршүүлэгдэж, Түүнтэй адил болон өсөж хөгжих боломжтой.

Та Аврагчтай адилхан болоход саад болж байгаа ямар нэг зүйлийн талаар бод. Таны үг хэл үү? Эсвэл найз нөхөд, гэр бүлийнхэндээ хандаж байгаа хандлага тань уу? Та сайжруулж болох зүйлийнхээ тухай бодсоны дараа Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, өөрчлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээрэй. Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан танд сул талаа ялан дийлэхэд тусална гэдгийг бүү март. Ерөнхийлөгч Монсоны зааснаар: “Аврагчийн хангаж өгсөн наманчлалын бэлэг нь бидэнд амьдралаа засаж залруулах боломжийг олгодог.”