Амар амгаланг олох нь: 2018 оны Мючелийн уриаг ашиглах 4 (нэмэлт) арга зам
2018 оны Мючелийн уриа нь Есүс Христээс хүлээн авч чадах амар амгалангийн тухай өсвөр үеийнхэнд заадаг. Уг уриа нь Сургаал ба Гэрээ 19:23 дээрх Их Эзэний “Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно” хэмээх үгсээс гаралтай. Үнэхээр хүчирхэг захиас байна! Хүнд хэцүү цагт өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэхийн тулд Мючелийн уриаг ашиглах хөгжилтэй дөрвөн арга замыг хуваалцъя.
1. Нээлтийн үйл ажиллагаа
Мючелийн уриаг эхэлж танилцуулснаар та үйл ажиллагааны уур амьсгалыг бүрдүүлж чадна. Үйл ажиллагаа бүрийн өмнө та нэг залуу эрэгтэй эсвэл эмэгтэйг Сургаал ба Гэрээ 19:23-тай холбоотой нэг судрын хэсэг сонгоод, бусдадаа танилцуулах даалгавар өгч болно. Та түүнчлэн нээлтийн үйл ажиллагааны үеэр 23-р шүлгийн агуулгыг ойлгохын тулд өмнөх болон дараах шүлгүүдийг унших цаг гаргаж болно.
2. “Миний үгсийг анхаарагтун”
Энэ үйл ажиллагаа бол “Чи, өсвөр үеийнхэн, Мючелийн сэдэв”-т дурдсан хоол хийх үйл ажиллагааны хөгжилтэй, авхаалж сорьсон хувилбар юм (Ensign эсвэл Лиахона, 2018 оны 1-р сар). Ямар нэг хоолны жор сонгоод, хэн нэгнээр уншуулж байх хооронд өсвөр үеийнхэн үүнийг сонсонгоо уг хоолыг хийхээр зааврыг дагана. Тухайн хүнийг хоолны жор уншиж байх зуур зааврыг сонсоход амаргүй болгохын тулд үе үе чангаар хөгжим тавь. Жорыг давталгүйгээр цааш уншихыг уг хүнээс хүс. Дэлхийн зүйлс Христийн үгсээс давж сонсогдвол Христийг дагахад хэрхэн хэцүү болдог талаар уг үйл ажиллагааны дараа ярилц.
3. “Надаас суралц”
Энэ үйл ажиллагаа нь Христийн амьдралыг сонирхолтой, сүнслэг арга замаар судалснаар хэрхэн амар амгаланг олохыг өсвөр үеийнхэнд заана. Цуглааны байрныхаа үүдний танхимд (эсвэл өөр тохиромжтой газар) өсвөр үеийнхний амьдралд сэтгэлийн дарамт үүсгэдэг хүчин зүйлүүдийг төлөөлсөн зураг, эд зүйл бүхий өртөөнүүд байрлуул. Жишээ нь, хичээл ном, дайн/дайны цуурхал, найрсаг бус хүмүүс гэх мэт зүйл байх болно. Өртөө бүр ангиудын гаднах хэсэгт байх ёстой. Эдгээр сэтгэлийн дарамт үүсгэдэг хүчин зүйлүүд өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлдөг талаар мэдрэмж, туршлагаа хуваалцах боломжийг өртөө бүр дээр тэдэнд олго. Дараа нь гадна талд нь өртөө байрласан өрөөний хаалгыг нээ. (Хаалган дээр Христийн уран зургийг байрлуулсан ч болно.) Үүдний танхимд байрлах өртөө бүр дээрх сэтгэлийн дарамт үүсгэгчтэй холбоотой ч амар амгалан байхад туслах Христийн амьдрал ба сургаалын хэсэгтэй холбоотой видео бичлэг, судар, захиасыг өрөөн дотор байрлуулах ёстой. Хоёр хэсэг бүхий ийм гурван өртөө (нэг хэсэг нь гадна талд, нөгөө хэсэг нь ангид) бүрэн хэмжээний үйл ажиллагаа болох болно.
4. “Надаар дамжин амар амгалан чамд байх болно”
Мючелийн бүлгээрээ “амар амгалангийн магтуу дуулахаар” яв. Магтуу дууг гол төлөв Христийн мэндэлсний баяраар дуулдаг боловч жилийн аль ч үеэр хийхэд сайхан үйл ажиллагаа юм. Сүнслэг дэмжлэг хэрэгтэй байж болох гэр бүлүүдийг олоод, үүдэнд нь очиж, ямар нэг амттан болон дуулж чадах хэдэн дууллаар бэлэг барь. Дуулал нь илүү их амар амгаланг авчрах Сүнсийг урьдаг.