2023
Ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг дэмжин батлах нь
2023 оны 11-р сар


4:29

Ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг дэмжин батлах нь

Ах, эгч нар аа, Сүмийн ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг танилцуулж, дэмжин батлуулах онцгой боломж надад тохиож байна.

Та бүхэн хаа байгаа газартаа гараа өргөн, дэмжиж буйгаа илэрхийлнэ үү. Татгалзаж байвал бид танаас гадасны ерөнхийлөгчтэйгөө холбогдохыг хүсэж байна.

Рассэлл Марион Нэлсоныг бошиглогч, үзмэрч, илчлэгч мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр; Даллин Харрис Өүксийг Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр; Хэнри Бэннион Айрингийг Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дэмжин батлахыг санал болгож байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү.

Даллин Х.Өүксийг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчөөр, М.Рассэлл Баллардыг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэмжин батлахыг санал болгож байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн адил гараа өргөж болно.

Бид M.Рассэлл Баллард, Жэффри Р.Холланд, Дийтр Ф.Угдорф, Дэвид А.Бэднар, Квинтин Л.Күк, Д.Toдд Кристоффэрсон, Нийл Л.Андэрсэн, Роналд А.Расбанд, Гари И.Стивэнсон, Дэйл Г.Рэнланд, Гэррит В.Гонг, Үлиссэс Соарэс нарыг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдээр дэмжин батлах саналыг оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн гараа өргөнө үү.

Бид Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин батлахыг санал болгож байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн ижил тэмдэг үзүүлнэ үү.

Өмнө нь танилцуулсны дагуу бид Алэксандр Дүшкүг Далын ерөнхий эрх мэдэлтнээр үйлчлэх дуудлагат ажилд нэрийг нь дэвшүүлж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн гараа өргөнө үү.

Мөн бид Бүсийн далын хоёр гишүүн чөлөөлөгдөж буйг талархалтайгаар мэдэгдэж байна. Тэдний нэрийг Сүмийн вэбсайт дээр байршуулна.

Энэ ах нарын гайхалтай үйлчлэлд бидэнтэй хамт талархаж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Бид бусад Ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтныг болон энэ долоо хоногийн эхээр Сүмийн вэбсайт дээр зарлагдсан хоёр шинэ бүсийн далыг хэвээр нь батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа бүх хүн гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн гараа өргөнө үү.

Ах, эгч нар аа, Сүмийн удирдагчдадаа тууштай итгэн, тэдний төлөө залбирч байдагт тань талархаж байна.

Бүсийн далын дуудлагад орсон өөрчлөлт

Ерөнхий чуулганы нэг хэсэг болох удирдагчдын хуралдааны үеэр Бүсийн далын дараах гишүүдийг дэмжин батлав.

Хожэриү Боски, Көрт Л.Хожэс

Ерөнхий чуулганы нэг хэсэг болох удирдагчдын хуралдааны үеэр Бүсийн далын дараах гишүүдийг дуудлагаас нь чөлөөлөв.

Хэнри Ж.Айринг, Юнжүн Квон.