2023
Миний сайн мэдээг номло гарын авлагын хоёр дахь хэвлэл бэлэн боллоо
2023 оны 11-р сар


Миний сайн мэдээг номло гарын авлагын хоёр дахь хэвлэл бэлэн боллоо,” Лиахона, 2023 оны 11-р сар.

Миний сайн мэдээг номло гарын авлагын хоёр дахь хэвлэл бэлэн боллоо

Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж ном хэвлэгдсэнээс бараг хорин жилийн дараа Сүм хоёр дахь хэвлэлийг (Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж гэсэн дэд гарчигтай) гаргалаа.

Зургаадугаар сард болсон Сүмийн номлолын шинэ удирдагчдын семинар дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэхүү хоёр дахь хэвлэлийн талаар зарласан. Тэрээр хэлсэн үгэндээ “Дэлхий асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа цаг үед энэхүү шинэ хэвлэл гарч байна. “[Үүнд] эдгээр өөрчлөлтийн ихэнхийг бодолцож оруулсан. Энэхүү удирдамжид Их Эзэнд ирэх Түүний урилгыг хүлээн авахад хүмүүст туслах миний харсан хамгийн шилдэг зааварчилгаанууд багтсан” гэв.

2004 онд анхны хэвлэл гарснаас хойших Сүмийн удирдагчдын хэлсэн үгсийг шинэчилсэн хэвлэлд оруулсан. Мөн үүнийг Ерөнхий гарын авлага болон бусад шинэ бодлого журамтай уялдуулж нийцүүлсэн. Түүнчлэн сайн мэдээг хуваалцахдаа технологийг аюулгүй ашиглах арга заавар, удирдамжийг багтаасан болно.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон “Арван хоёрын гишүүн бүр үүнийг уншсан нь гайхалтай байсан. Тэргүүн зөвлөл үүнийг бүрэн уншсан. Энэ бол үнэхээр Аврагчийн тамгалсан ном юм” гэж хэлсэн.

Миний сайн мэдээг номло гарын авлагын хоёр дахь хэвлэлийг Gospel Library аппликэйшнаас мөн онлайнаар англи, франц, португал, испани хэлээр унших боломжтой. Хэвлэмэл хувиуд 2023 оны сүүлээр бэлэн болох болно. 2024 оны 1-р сараас эхлэн бусад хэл дээр гарна.