Зөвхөн дижитал
Өөрт тань туслах бишоптоо тусалж болох 5 арга зам
Тэр чадлынхаа хэрээр үйлчилж байгаа ч заримдаа түүнд тусламж хэрэгтэй байдаг.
Тэр тантай таарах бүрдээ гарыг тань чанга атган мэндэлж, ариун ёслолын цуглааны үеэр индэр дээр зохих газраа сууж, өөрийн цаг завыг харамгүй золиослон, танд болон Их Эзэнд үйлчилдэг.
Тэр таны бишоп бөгөөд тойргийг тань тэргүүлэхээр Бурханаар дуудагдсан санваарын удирдагч юм. Түүний хийх ажлын жагсаалт хэзээ ч дуусдаггүй мөн тэр олон цаг ажилласан ч гэсэн албан өрөөндөө гишүүдэд зөвлөгөө өгөн, бүх үүрэгт ажлаа хийж дуусгахын тулд Сүмийн цуглаан дууссаны дараа цуглааны байрандаа олон цагаар суудаг.
Бишоп дундаршгүй эрч хүчтэй мэт харагдаж болох ч бүхэл бүтэн тойргийг удирдана гэдэг тийм ч амар зүйл биш юм. Тэр чадлынхаа хэрээр үйлчлэхийг хичээдэг ч заримдаа түүнд тусламж хэрэгтэй байдаг. Өөрт тань туслах бишоптоо тусалж болох 5 арга зам
-
Түүний төлөө залбир. Бишопын дуудлага сэтгэл санаа, сүнслэг байдал, бие махбодын эрч хүчийнх нь хэмжээ хязгаарыг сорьдог. Түүнд зөвхөн Бурханы өгч чадах хүч хэрэгтэй ч энэ нь таны итгэл, залбирлаар дамжин ирдэг (Иаков 5:16-г үзнэ үү).
-
Албан үүрэгт нь итгэ. Та тухайн хүнд нь биш, харин түүний албан үүрэг буюу бишопын дуудлагад нь мөн түүнийг дуудаж, дэмжин баталсан Бурханд итгэсэндээ түүнийг бишопоороо дэмжин баталсан. Та итгэж байгаагаа хэрхэн харуулж болох вэ? Дуудлага, үүрэгт ажлаа хийх хүсэлтэй бай. Та бишоптойгоо уулзахдаа шаардлагатай бол залбирч, мацаг барин өөрийгөө бэлдэж, зохистой хувцаслан, Их Эзэнд хүндлэл үзүүлэн оч. Түүний зөвлөгөөг анхааралтай авч үз. Тэр Их Эзэнийг төлөөлж байгаа шүү дээ.
-
Түүнтэй танилц. Хичээл зүтгэл гарган түүнтэй танилц. Түүнээс амьдрал, ажил мэргэжил, туршлагынх нь талаар асуу. Та түүний үйлчлэлд талархаж, үүрэгт ажлаа хийж чадна гэдэгт нь итгэж байгаагаа хэл. (1 Тесалоник 5:12–13-ыг үзнэ үү.)
-
Түүнд бүү дарамт бол. Бишоп тань танд туслахыг хүсдэг. Гэхдээ гэрийн багш, бишопын аль нэгэн зөвлөх эсвэл Халамжийн нийгэмлэг, ахлагчдын чуулгын ерөнхийлөгч тань шийдвэрлэх боломжтой бол эхлээд тэдэн рүү оч. Тэд хэрэгтэй болоод л дуудагдсан байгаа! Тэд танд туслахаар, мөн бишопт зөвхөн хийж чадах зүйл дээрээ төвлөрөх боломж олгохын тулд тэнд байгаа.
-
Түүнд бусдын адил байх боломж олго. Хэдийгээр бишоп тань уг дуудлагад яг таарсан мэт санагдаж болох ч тэр төгс биш билээ. Тэр өөртөө эргэлздэг мөн алдаа гаргадаг. Гэхдээ тэр үнэхээр таныг хайрладаг бөгөөд дуудлагадаа бүхнээ зориулдаг. Түүнтэй нээлттэй бай. Тэр таныг болон таны нөхцөл байдлыг хэдий чинээ сайн мэднэ, төдий чинээ сайн тусалж чадна.