Судрын түүхүүд
Хатан хаан Естер
Естер 2–8-р бүлгээс авав.
Естер нь хатан хаан байв. Тэр Персийн хаантай гэрлэсэн байжээ.
Хааны найз муу хүн байв. Тэрээр хааныг хууран, бүх иудейчүүдийг алах хууль гаргуулжээ. Хаан эхнэр Естерийгээ иудей хүн байсныг мэдээгүй.
Харин Естер өөрийн нөхөр болох хаанаас хүмүүсийг нь авраач гэж гуйхаар шийдэв. Гэвч тэр хааныг уурлуулахаас эмээж байлаа. Естер иудейчүүдээс гурав хоног мацаг барьж, өөрийнх нь төлөө залбирахыг хүсэв. Дараа нь Естер хаан дээр очжээ. Тэр харин уурласангүй!
Естер хааныг найзтай нь хамт оройн зоогонд хүрэлцэн ирэхийг хүсэв. Оройн зоогийн үеэр Естер хаанд өөрийгөө иудей хүн гэдгийг хэлжээ. Найз нь өөрийг нь хууран мэхэлсэнд хаан уурлав. Тэрээр иудейчүүдийг өөрсдийгөө хамгаалж чадна гэж хэлэв. Естер өөрийн хүмүүсийг аврахад тусаллаа!
Бид Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйн залбирч болно. Бид мөн Естерийн адил хатан зоригтой байж чадна.