2018
Киев дэх Их Эзэний өргөөнд болсон гайхамшиг
2018 оны аравдугаар сар


Киев дэх Их Эзэний өргөөнд болсон гайхамшиг

Дору Вазил

Румын, Бухарест

President Monson greeting members in the temple

Зураг чимэглэлийг Аллэн Гарнс

Би гэр бүлийнхэнтэйгээ 2010 оны 10-р сард Румынээс Украины Киев хүртэл машинаар аялж, ариун сүмийг онцгойлон адислах ёслолд оролцох гэж байгаадаа баяртай байлаа. Энэ нь Румын, Молдавын номлол дахь гэгээнтнүүдэд зориулагдсан гэдгийг мэдэж байсан ч бид тэнд очихын тулд 14 орчим цаг зарцуулсан юм. Бид ирээд, Румынээс ирсэн өөр нэг бүлгийнхэнтэй уулзав. Бид энэ ариун нандин үйл явдалд оролцохоор Киевт байгаадаа баяртай байлаа.

Онцгойлон адислах ёслолын өдөр Румынээс ирсэн манай бүлгийнхнийг ариун сүмийн доод давхрын өрөөнөөс ёслолын шууд дамжуулалтыг үзэхээр хуваарилсан юм. Заримынх нь урам хугарч эхлэв. Тэд селестиел өрөөнд бошиглогчтой хамт онцгойлон адислах ёслолд оролцоно гэж найдаж байв. Бүр зарим нь гэрээсээ, Румын дэх цуглааны байрнаасаа шууд нэвтрүүлэг үзэж болох байсан гэж хэллээ.

Би дотроо “Тэнгэрлэг Эцэг минь, бид Румынээс ирсэн эдгээр гишүүнд хэрхэн мартагдашгүй дурсамж үлдээж болох вэ?” гэж залбирч эхлэв.

Онцгойлон адислах ёслол эхлэхэд би хариултаа аваагүй л байв. Удалгүй бид ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) булангийн чулууг тавихаар доош бууж ирнэ гэдгийг олж мэдлээ. Магадгүй энэ нь бидний хариулт байж болох байв! Би бошиглогчийг ямар нэгэн арга замаар ирж, Румыний гэгээнтнүүдтэй уулзаасай хэмээн залбирсан юм.

“Би үүнийг өөрийнхөө төлөө биш, ах эгч нарынхаа төлөө гуйж байна” хэмээн би залбирсан.

Булангийн чулуу тавих ёслолын дараа ерөнхийлөгч Монсон селестиел өрөө рүү явах замдаа манай өрөөний хажуугаар өнгөрөв. Гэнэт надад тэнд зогсоод, манай өрөөнд орж ирэхийг урих хэрэгтэй гэсэн мэдрэмж төрлөө.

Би зогсоод, “Бошиглогч оо! Бидэнтэй уулзаач. Бид Румынээс ирсэн” гэж хэлэв.

Тэр намайг сонссонгүй бололтой. Харин хэсэг хугацааны дараа тэр эргэн ирээд, “Румын” гэсээр өрөөнд орж ирлээ.

Тэр бидэнтэй мэндлээд, бидэнд маш их хайртай гэдгээ хэллээ. Би гишүүдийнхээ царайг хараад сэтгэл хангалуун байв. Би “Эцэг минь таны өргөөнд болсон энэ гайхамшигт баярлалаа” гэж залбирсан юм.

Бошиглогчийг өрөөнөөс гарахад бүгд аз жаргалтай байв. Манай өрөө ариун сүмийн хамгийн адислагдсан өрөө гэж бид бодож билээ. Би энэ үйл явдлыг хэзээ ч мартахгүй.